Нийгэм мэдээ

45 сая төгрөг нэхэмжлүүлсэн малчин: Бүх худаг ширгэж буй тул “Эрдэнэ Монгол”-ын өрөмдлөгийг эсэргүүцсэн

"Эрдэнэ Монгол" ХХК Баянхонгор аймгийн гурван малчнаас нийт 135 сая төгрөг нэхэмжлээд буй талаар өмнө нь мэдээлсэн.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаагийн захирлаар ажилладаг Канадын хөрөнгө оруулалттай тус компани Баянхонгор аймгийн нутагт "Баянхөндий" алтны уурхайн лиценз эзэмшдэг юм.

Харин өнгөрсөн зун, долдугаар сарын 20-ны үеэр “Эрдэнэ Монгол” ХХК хайгуулын ажлаа эхлүүлэхээр өрөмдлөг хийх болжээ. Үүнийг малчид эсэргүүцсэн. Харин “Эрдэнэ Монгол”-ын зүгээс хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн хоёр малчин, нэг ТББ-аас хохирол болох 135 сая төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. ЭЛ гурван субъектээс тус бүр 45 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн үг.

Баянхонгор аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус асуудлыг хэлэлцэхийн өмнө “Эрдэнэ Монгол” ХХК малчдын хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авснаар хоёр малчин мал хөрөнгөө битүүмжлүүлээд байгаа юм.

ХОЁР ЖИЛИЙН НООСНЫ ОРЛОГО ШҮҮ ДЭЭ, ХЭЦҮҮ Л БАЙНА

“Эрдэнэ Монгол” ХХК-иас 45 сая төгрөг нэхэмжлүүлж, хөрөнгөө битүүмжлүүлээд байгаа Шинэжинст сумын Уртын голын хоёрдугаар багийн малчин Р.Баатарцэрэнгээс тодруулга авлаа.

-Гурван малчин “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хайгуул хийх тоног төхөөрөмжийн доогуур орж хэвтсэн гэсэн. Та бүхэн ямар эсэргүүцэл үзүүлсэн юм бэ?

-Хоёр сумаас нийлсэн есөн хүн байсан. Өрөмдлөг хийх машиныг нь ажиллуулахгүй гэж хорьсон. Машины нь урд зогссон. Баян-Өндөр сумаас ирсэн ах доогуур нь орж хэвтсэн. Өөрөөр хүн амьтны биед халдаагүй. Машин тэргийг нь эвдэлж, хэмхлээгүй.

-20-иод хоног үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн 135 сая төгрөг нэхэмжилсэн юм билээ. Тийм олон хоног эсэргүүцлээ үргэлжлүүлсэн юм уу?

-Би бол дөрөв л хоносон. Дараагийн ээлжид хоёр сумаас тав, таван хүн ирсэн. Нийт 14 хоног л болсон. Үүний дараа тэд өрөмдлөгөө хийчихсэн байгаа.

-Ээлж, ээлжээрээ ирж 14 хоног машин дээр нь байж?

-Тэгсэн. Миний хувьд дөрөв хоноод л буучихсан.

-Олон хүн оролцсон асуудалд яагаад заавал гуравхан субъектэд нэхэмжлэл гаргасан юм бол?

-Гурав, дөрвөн ээлж орсон гэхээр 20 гаруй хүн оролцсон гэсэн үг. Надаас цагдаа мэдүүлэг авсан. Баян-Өндөрийн ахаас бас. Бид хоёр гурав, гурван зуун мянган төгрөгөөр торгуулсан. Гэтэл дараа нь дахин 45 сая төгрөгийн нэхэмжлэл хүрээд ирсэн.

-Таны ямар хэмжээний хөрөнгийг хэрхэн битүүмжлэв?

-17 ат, зургаан ингэ, нийт 23 тэмээг битүүмжилсэн. Ирж бүртгээд, шүүхийн шийдвэр гартал зарж үрж болохгүй гэдэг юм билээ.

-Та ямар байр суурьтай байна?

-Энэ чинь одоо хэцүү л байна. Хоёр жилийн малын ноосны орлого шүү дээ. Гурван жаахан хүүхэдтэй. Амьдралаа авч явж байхад 45 сая төгрөг  нэхчихээр ёстой хэцүү байна аа.

-Өмгөөлөгч авах уу?

-Сайн мэдэхгүй байна.

-Ер нь анх өрөмдлөгийн ажлыг нь яагаад ингэтэл эсэргүүцсэн юм бэ?

-Ойр хавь дахь бүх худгийн ус нь шавхарчхаад байгаа юм. Сая шалгалт очиход өөрсдийнх нь гаргасан худгуудын ч ус ширгэсэн байна гэнэ лээ. Манай өвөлжөөний хажуугаар худаг. Энд тэндгүй худаг.

Энэ явдлаас хойш айгаад улс амьтан очихоо ч байлаа. Дотроо бол айгаад л байна, сүүлдээ.

Ус бол эрс багасаад байна. Хайгуул хийж байхад ус багасахгүй гэж тайлбарладаг ч үгүй гэдэг нь харагдаж байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг шүүх хурал товлогдоогүй байна. Хариуцагчаар бидний тодруулга авсан Р.Баатарцэрэнгээс гадна Баян-Өндөр сумын малчин Ц.Идэрмөнх нар байгаа юм. Тэдний хөрөнгийг битүүмжилсэн. Мөн гуравдах хариуцагч нь “Алтан нутгаа хамгаалъя” ТББ бөгөөд энэ байгууллага “Эрдэнэ Монгол” ХХК-ийн лицензийг цуцлуулах асуудлаар АМГТГ-ыг шүүхэд өгөөд байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2022 08:24

үнэн үү

Зочин
Зочин
11 сар 8, 2022 11:47
Reply to  Зочин

Багабандийн охин Б.Баярмаа аав шиг ээ хурдан баяжих аргаа олсон бололтой

Зочин
Зочин
11 сар 8, 2022 08:36

M#lchinii zow shdeee

Зочин
Зочин
11 сар 8, 2022 08:37

М�##�ынх нь уух усыг хайр найргүй өрөмдөөд ухаж гаргаж асгаад байдаг юм бнх лээ тэгэхээр чинт аргагүй шдэээ

Зочин
Зочин
11 сар 8, 2022 08:37

Bagabandiin buruu

иргэн
иргэн
11 сар 8, 2022 09:11

багабанди гэж яасан шун�##�тай, ханаж цаддаггүй хүн бэ

Стар
Стар
11 сар 8, 2022 09:34

М�##�чин тэмцээд дийлэхгүй байна шүү дээ

Аyu
Аyu
11 сар 8, 2022 10:04

Багабанди Гуай танайхан Яасан ханадаггүй цаддаггүй ёроолгүй гүзээтэй, нарийхан хоолойтой бирд шиг юм бэ! Улсын ерөнхийлөгч байсан хүн Эх орондоо ингэж хандах гэж. Тэр охиныхоо жолоог татаач !

Зочин
Зочин
11 сар 8, 2022 10:17

Хонгор тансаг нутгаас минь шун�##�т савраа тат!!!

Зочин
Зочин
11 сар 8, 2022 11:12

МАН ын дарга газраа ухаж болно

Tumur
Tumur
11 сар 8, 2022 11:39

shunal ihdvel shulam bolno gej ug biidee!

Зочин
Зочин
11 сар 8, 2022 12:23

ТОГЛОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ БАГАНБАНДИЙХАНД МОНГОЛЧУУД ӨРТЭЙ ЮМ УУ? ЮУ ГЭЖ ТӨЛӨХ ЮМ БИТГИЙ ХУЦ ГЭЖ ХЭЛ МАНАЙ АЙМГИЙХААН ХҮН ЗАВААН БАЙВАЛ ЗЭВҮҮН БАЙЦГААЯА ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХ ОРОН ДАЯАРАА ЭХЛҮҮЛЬЕЭ ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ГАЗАР НУТГАА САМРУУЛНА ДЭЭРЭЭС НЬ МӨНГӨ ТӨЛНӨ ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ? МОНГОЛЧУУДАА ЯДАРСАН МАЛЧДЫХАА ТӨЛӨӨ БОСООРОЙ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
11 сар 8, 2022 12:59

Шүүх арай нутаг усаа хамга�##�саг м�##�чдыг хохироож бирдүүдиин шун�##�ын мөнгө нэхсэнииг зөвтгөхгүй байхаа ёрын эцэг хүүхэд гэр бүлд хара�##� хүрч үхээсээ

Аyu
Аyu
11 сар 9, 2022 16:22

БИРД ГЭЖ НАРИЙХАН ХҮЗҮҮТЭЙ, ЦҮДИЙСЭН ТОМ ГЭДЭСТЭЙ ХАНАЖ ЦАДАХЫГ ҮЛ МЭДЭГЧ АМЬТАН БАЙДАГ ГЭЖ ҮЛГЭРТ ГАРДАГ.

Холбоотой мэдээ

Back to top button