СПОРТ

Азийн АШТ-ий шилдэг 10-т Монголын есөн тамирчин багтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ой тогтоолтын Азийн АШТ-д Монголын тамирчид боломжит 90 медалиас 67 нь хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн.

Мөн Гиннесийн дээд амжилт эзэмшигч, өсвөрийн дэлхийн аварга, “Ажнай” корпорацийн тамирчин, олон улсын их мастер Э.Лхагвадулам 10 төрлийн нийлбэр оноогоор Азийн аварга болохдоо “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон хоёуланд нь, Ш.Наранбат “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд 30 минутад 3555 цифр, У.Солонго өсвөр насны ангилалд 4809 цифр тогтоон, дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм.

Тэгвэл 13 орны 133 тамирчин оюунаа сорьсон Азийн АШТ-ий шилдэг 10 тамирчны есөд нь монгол тамирчид багтжээ.

Б.БУЯНДАЛАЙ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button