Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийн нүд, чих болж суусан эрхмүүд хаачив

“Эрдэнэс Тавантолгой”-д хулгай нүүрлэжээ” гэх мэдээлэл олон нийтэд тархжээ. Хэмжээ дамжааг нь таван их наяд, 20 их наяд, 40 их наяд гээд хүн бүр амны зоргоороо л дуугарч байгаа бололтой. Дээрх мэдээллийг харсан нэг хэсэг ихэд уурсаж, хулгайч нарыг төр засаг гэж нэрлэж, баялгийн сангийнхаа түлхүүрийг атгуулж байсандаа харамсаж буйгаа ил тод илэрхийлж байна.

Үнэндээ ч үнэн бол сэтгэл хөдлөл байтугай тодорхой үйлдэл гаргахаар мэдээлэл мөн. Гэхдээ би энд нүүрс хулгайлсан, хулгайлаагүйн талаар биш, иргэдийн мэдэх эрхийн тухай, тэрхүү эрхийг хангах үүрэгтэйгээр тус компанийн ТУЗ хийгээд Олон нийтийн зөвлөлд сууж буй эрхмүүдийн ажиллах боломж, бололцооны тухай л бичих гэсэн юм. Үүний тулд эхлээд “Иргэдэд энэ компанид чухам юу болоод байгааг мэдэх эрх байгаа юу” гэдэг асуултад хариулах хэрэгтэй болох байх. Хариулья.

ИРГЭД ТАВАНТОЛГОЙД ЮУ БОЛЖ БАЙГААГ НЭГД НЭГЭНГҮЙ МЭДЭХ ЭРХТЭЙ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК 15 тэрбум ширхэг хувьцаатай. Түүний 20 орчим хувь нь иргэд, ААН-үүдийн мэдэлд бий. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийг 15 тэрбум хувьцаатай гэж тооцоод нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон бөгөөд сүүлд хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаалахыг зөвшөөрснөөр иргэдийн хувь эзэмшил буурсан ч 14 орчим хувь нь иргэдийн нэр дээр хэвээрээ байгаа. Тиймээс иргэд өөрийнхөө компанийн үйл ажиллагааг мэдэж байх ёстой нь тодорхой байна.

МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАХ ЁСТОЙ, ИРГЭДИЙН НҮД ЧИХ БОЛСОН ЭРХМҮҮД ХААЧИВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хувьцаа эзэмшигч иргэд буюу олон нийтийг төлөөлсөн гурван орон тоо бий. “Хараат бус гишүүн” гэх нэртэй уг үүрэгт ажилд одоогоор Жамьяндоржийн Чимэдцэрэн, Баярсайханы Мөнхзаяа, Энхтуяагийн Тэмүүлэн гэсэн 28-35 насны залуус ажиллаж байна.

Түүнчлэн, компанийн захирал Б.Ганхуягийн санаачилгаар дэргэдээ Олон нийтийн зөвлөлийг байгуулсан бөгөөд уг зөвлөлд:

Олон нийт, нийгмийн хариуцлагын дэд зөвлөл: Нанжидын Онон, Энхбатын Бадар-Ууган, Г.Ундрал

Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөл: Г.Золжаргал, Ч.Лодойравсал, Н.Соронзонболд

Сэтгүүлзүйн нээлттэй байдлын дэд зөвлөл: М.Батбилэг, Р.Сэргэлэн, Д.Билгүүн нарыг 2018 онд сонгож байжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх эрхмүүд хувьцаа эзэмшигч иргэд, олон нийтийн “Эрдэнэс Тавантолгой” дахь “нүд”, “чих” болж байх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Иргэд өөрийнхөө эзэмшдэг компанийн талаар ямар ч мэдээлэлгүй, хэн хаанаас цацсан нь тодорхойгүй мэдээлэлд итгэх хэцүү, байх хэцүү эргэлзэж суугаа нь үүний хангалттай баталгаа.

Олон нийтийн зөвлөлийн хувьд, 2018 онд байгуулагдсанаас хойш гишүүд нь мэдээлэл хийлээ гэж ер сонсогдсонгүй. Магадгүй, замарсан ч байж мэднэ. Харин ТУЗ-ын хараат бус гишүүд бол зайлшгүй дуугарах шаардлагатай.

Учир нь тэд ТУЗ-ийн хуралдаанд оролцож, хэнээс ч хараат бусаар иргэдийн эрх ашгийг хамгаалж, мэдээллээр хангаж байх ёстой хүмүүс. Энэ үүрэг нь алдагдсан байна. Одоо тэднээр үг хэлүүлэх цаг нь болсон. ТУЗ дотор байгаа хараат бус гэх гурван гишүүн, Олон нийтийн зөвлөлд сонгогдсон Г.Золжаргал, Н.Онон, Э.Бадар-Ууган тэргүүтнүүд одоо дуугарах хэрэгтэй.

Эшлэл

“Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё”

Т.Доржханд /УИХ-ын гишүүн/

Эшлэл

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх маш анхааралтай ажиглаж байгаа гэж харж байгаа, хуулийн байгууллагыг хуулийн нь дагуу ажиллуулж байгаа гэж бид ойлгож байгаа. Хуулийн байгууллага дээр нүүрсний хэргийг шалгаад эхлэхээр энэнд саад болох гэсэн хүмүүс муу хэлдгээрээ Ардчилсан нам, С.Баярцогт гэж ярьж байгаад цаагуураа жинхэнэ хулгайгаа нуух гээд байна. Энэн дээр ард түмэн хяналтаа хатуу тавих ёстой”

О.Баасанхүү /УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга/


Нууцлалтай, хулгай гэж үзэхээр гэрээнүүд байдаг бол тэр нь ТУЗ-өөр орж байж батлагдана шүү дээ. Тиймээс нөхдүүд үгээ хэлэг. Үнэхээр мэдээлэл хааж нуугаад, ар өврөөр шийдвэр гаргадаг бол засаж залруулж авья. Энэ нь зөвхөн одоогийн гишүүдэд хамаатай бус. Нүүрсний хулгай эхэлсэн, зах замбараагүй үргэлжилсэн гэгдэж буй тэр цаг хугацаанд Тавантолгойн ТУЗ-д иргэдийг төлөөлж сууж байсан бүх хараат бус гишүүд үгээ хэлэг. Дутуу дулимаг зүйл байгаа бол тэр дутууг нь гүйцээж өгье.

Эцсийн үр дүндээ нэг тонн нүүрс ч иргэдийн хяналтаас гадуур өнгөрөхгүй байх тогтолцоог л биелүүлэхэд болох юм. Тэгэхгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэгч биш, хулгайн сүлжээний зангилаан дээр суух хүсэлтэй нэгнээс өөрөөр харагдахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 21, 2022 07:56

Энэ �##�ны үснүүд юу вэ?

Зочин
Зочин
11 сар 21, 2022 08:03

Aan Batbileg maan; neg l umuurukh taldaa baigaad bdg bsan chin' iim uchirtai baikh n'. KKK. Ter irgediin erkhiig khangakh nukhdyyd bol khudlaa garuud bna doo kharvaas. Idej uugaad l suuj bdg baikh.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 08:06

амруугаа мөнгө чихүүлээд гүйцээ иймшднн

ДД манан
ДД манан
11 сар 21, 2022 08:49

Миний хятадийн сайхан орон

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:14

�##�и�##�агч юугаа хийнээ новш

zochin
zochin
11 сар 21, 2022 09:19

ОНОН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ГАДАА ТОМ ДУУГАРААД БАЙСАН ИЙМ СЭТЭРТЭЙ БОЛОХООР АРГАГҮЙ ЮМ БАЙНА,ӨӨР БАС ХААНА ЮУ ХИЙДЭГ БОЛ .ЭДНИЙ ЭРХ АШИГ ХАМГААЛНА ГЭЖ ЮУ БАЙХАВ

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:28

Нөгөө л Жүжигчин Онон /�##�бан ёсны page/ Энэ ёстой бүх юмруу шургажээ. Наанаа гэмгүй царайлчихаад цаанаа ямар аймаар бүх зүйлрүү орсон юм бэ…

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:28

Өөрсдөө л идэх болохоос, нэг шудрага ёс энэ тэр ёстой бхгүй шүү дээ

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:28

Tim shuu bur martagdaje! Duugui bailgah am taglasanuu! Ochij yariltslaga avaach

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:28

Ochij ochij Ed muu teneguud

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:33

z##luulaa hoolnii savnuud yu hiisiin hoshin shogiin salbadai ch geh shig

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:34

Жүжиглэгч,тамирчид сэтгүүлч юугаа мэдэхии.эдиин засаг а ч байхгүй л�##�рууд шүүдээ.хэдэн төг аваад л хамсаатан болоо биз

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:40

Өөрсдөө л идэх болохоос, нэг шудрага ёс энэ тэр ёстой бхгүй шүү дээ

Зочин
Зочин
11 сар 21, 2022 09:48

Их мөнгөнд хордоод үхэцгээсэн гэсэн.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 10:17

Алиа с�##�бадай юу вэ �######�уулаач

Зочин
Зочин
11 сар 21, 2022 10:17

Alia salbadai z##l

сонгогч
сонгогч
11 сар 21, 2022 11:33

Ой гутмаар, МАН, АН хоёулаа хэрэг �##�га, бүгд огцроосой

Зочин
Зочин
11 сар 21, 2022 12:29

эд нар бас хулгайч гэсэн үг шүү дээ, ямар нэг байдлаар хам хэрэгтэн,

Зочин
Зочин
11 сар 21, 2022 12:33

Za bolio bas l negee salbadai onon boksiin shunalt badaruugan uu yoooy ednees iluu medlegtei zaluus alag uu mongold ojij ojij ene 2 uu

Зочин
Зочин
11 сар 21, 2022 13:57

Энэ хүмүүс чинь хошного долоогчид хүний сүгнүүд байхад ард түмэн юу сонсоно гэхэв дээ!!!! Энэ новшнууд чинь намын төлөө нүүрсэнд амьдаараа булагдаж ч чадах тийм л�##�арууд байна шүүдээ!!!!

Зочин
Зочин
11 сар 21, 2022 15:40

Ха ха энэ нөхдүүд бас татагдах нь уу. Амаа овоо хэдэн төгрөгөөр үнэлсэн байлгүй

Зочин
Зочин
11 сар 21, 2022 16:15

манан үүсвэл бүр гоё болнодоо хүүк хүсэж байгаа

цөв
цөв
11 сар 21, 2022 16:29

�##�иа с�##�бадай нарыг тавьчихаж.

Зочин
Зочин
11 сар 21, 2022 18:06

Батбилэг гэж нэг шудрага царайлсан новш. Ер нь энэ сэтгүүлчид дандаа шантаачид байдаг болсон. Нэг сэдэв олж баахан саваад тэгээд хэдэн төгрөг аваад байхгүй болдог. Тэр зариг Өнөрөөг хар нөгөө Эмээлтийн мах яасан, одоо дух Цэцгийг хар түгжрэл агаарын бохирдлын асуудлаар Сумъяабазар руу с�##�аавч өгч байна уу

Зочин
Зочин
11 сар 21, 2022 19:26

чааваас даа

Зочин
Зочин
11 сар 21, 2022 20:39

ЯМАР Ч ҮР НӨЛӨӨ БАЙХГҮЙ ЭДГЭЭР НӨХДҮҮДЭЭР БОЛ ТОГЛООД Л ӨНГӨРИЙШТ ОЧИЖ ОЧИЖ ОНОН ГЭЖ БАЛАЙ ЭРГҮҮ ЮУ ХИЙХ ЮМ БЭ? НҮҮРСНИЙ ХУЛГАЙДАА ГОЛ НЬ БИШ ХОЁРДУГААР ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРОХ ГЭЖ БАЙГАА БУС УУ?

Зочин
Зочин
11 сар 22, 2022 09:34

Ш�##�гаруул�##�т гээд сан�##� авч байгаа үеийг санаж байна. Маргааш өглөө сан�##� авах дуусах гэж байхад үед жишээ нь Онон-г зүгээр л цаанаас нэг шөнийн дотор 22к-25к билүү дээ сан�##� нэмээд өглөө нь ш�##�гарлаа гэж байсан хахах. Ямар олон итгэлтэй найдвартай сайхан з�##�уучууд дунд байлаа даа. Гэтэл Онон Бадар-Ууган нтр .... Энэ хүмүүсийг тэр байдаг газар нь л байлга л даа... Улс төр лүү оруулах гээд эргүүтэцгээчих юм. Одоо нөгөө ононг нь хар ... хэл ам хийцэн явж байгаад өөрөө онигоо болоод таг чиг

Зочин
Зочин
11 сар 23, 2022 07:15

Нүд чих болох биш хамтран хулгай хийх хүмүүс байна

Samdan
Samdan
11 сар 23, 2022 08:24

Мэдээж наана чинi суусан улсууд зүгээр хувiцаагаа эзэмшээд хэнийч санаанд оромгүй ц�##�интай улсууд юу гэж дуугарах юм бэ дуугарв�##� хамаг хамаг сууд�##� орлогоо �##�дах нi мэдээж биздээ

Зочин
Зочин
11 сар 23, 2022 09:14

Энэ хэдээс үг яагаад гарахгүй бна.Чимээгүй амын үдээд мөнгө чихээд байгаа байх даа.Уг нь дугарах ёстой баймаар.Ийм хүмүүс тавьж байхаар Эдийн Засгийн мэдлэг боловсролтой хүмүүс оруулах хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 23, 2022 09:41

Энэ нөхдүүдийг тэдний дундаас Ононы хурдан бариад 72 цаг суулгахад л Магнайгаа долоон дор болж, мэддэг бүхнээ тоочоод өгнө даа. Бусад нь ч ялгаагүй. Эднээс авсан урамшуул�##� мөнгөнийхөө хариуд юуг яаж хянаж байсныг асууж байцаах л хэрэгтэЙ дээ

Зочин
Зочин
11 сар 23, 2022 10:57

Mongol kommentiig uzex durtai, Bilgeeg ix demjdegsen. Getel ene Tawan tolgoin asuudal dr uuriin zugees xiix, xelj yarix yum bxgui yum bxda. Shudarga unen xn bnaa

Чингис
Чингис
11 сар 24, 2022 08:12

Онон �##�иа с�##�бадай Батбилэг нтр хошногууд ийм л байна шд

Иргэн
Иргэн
11 сар 24, 2022 17:03

Холбогдоогүй хүн бараг байхгүй юм бишүү

Зочин
Зочин
11 сар 28, 2022 06:56

Монголын нүүр царай итгэл үнэмшил болсон эрхмүүд хулгайн хэрэгт орлоодоо ичих бол уу яаах бол зөвлөлийн зарим нь гайтай хулгайч нарыг сонгосон байна таван толгой маш шударга явах ёстой шүү бидний өмч хувьцаа байгаа

Холбоотой мэдээ

Back to top button