Талбайн эзэд “мултарч”, нэг ч баг хэсгээс гараагүй “А”, “В” хэсгийн тойм

ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр “А”, “В” хэсгийн тоглолтуудаар эхэллээ. Нийт дөрвөн тоглолт болсноос боломжоо ахиулж, хадгалснаас өөрөөр нэг ч баг хасагдах шатны эрхээ авч чадсангүй. Харин ДАШТ-ийг зохион байгуулагч Катарын шигшээ тэмцээнийг орхихоор болов. Эхний хоёр хэсгийн тоглолтуудын тойм мэдээллийг уншигчдадаа хүргэе
А ХЭСЭГ: НИДЕРЛАНД ТЭРГҮҮЛЖ, ЭКВАДОР, СЕНЕГАЛЫН НЭГ НЬ МУЛТРАХ НЬ
Энэ хэсгийг дэлхийн чансааны №8 Нидерландын баг тэргүүлэх нь ойлгомжтой боллоо. Өчигдөр Эквадортой 1:1-ээр тэнцсэн Луи Ван Гаалын цэргүүд сүүлийн тойрогт зохион байгуулагч Катар улсын багтай тоглох юм. Харин Сенегалын баг заавал хожих хүнд даалгавартайгаар Эквадортой тулах нь ээ.

Эквадорын тухайд, Сенегалтай тэнцэхэд л хасагдах шатанд шалгарах боломж олж авсны дээр довтлогч Эннер Валенсия нь гурван гоолтой, ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
ХОЁРДУГААР ТОЙРОГ
А ХЭСЭГ
Катар – Сенегал 1:3 (0:1, 1:2)
«Аль-Тумама» ЦЭНГЭЛДЭХ
Гоол:
0:1 – 41 Диа, 0:2 – 48 Дьедиу, 1:2 – 78 Мунтари, 1:3 – 84 Дьенг.
Катар – Баршам, Мохаммад, Хухи, Ро-Ро (Абдулвахаб, 83), Хассан, Ахмед (Сальман, 83), Будиаф (Хатем, 69), Мадибо, Аль-Хайдос (Мунтари, 74), Али, Афиф.Сенегал – Менди, Сабали, Кулибали, Диалло, Якобс (Сиссе, 77), Гуйе, Менди (Сарр, 77), Сарр (Ндиай, 74), Дьедиу (Дьенг, 74), Диа, Диатта (Сисс, 64).
Шар хуудас: Мохаммад (20), Диа (30), Ахмед (45), Якобс (52), Сисс (87), Мадибо (90).
Нидерланд – Эквадор 1:1 (1:0, 0:1)
«Халифа» цэнгэлдэх
Гоол:
1:0 – 6 Гакпо, 1:1 – 49 Валенсия.
Нидерланд – Нопперт, Думфрис, ван Дейк, Аке, Тимбер, Блинд, Классен (Бергейс, 69), Копмейнерс (де Рон, 79), де Йонг, Бергвейн (Депай, 46), Гакпо.
Эквадор – Галиндес, Пресиадо, Торрес, Поросо, Инкапиэ, Эступиньян, Мендес, Плата (Ибарра, 90), Кайседо, Валенсия (Родригес, 90), Эстрада (Сармиенто, 74).
Шар хуудас:
Мендес (57).
В ХЭСЭГ: НЭГ ТАЛД АНГЛИ-УЭЛЬС, НӨГӨӨ ТАЛД АНУ-ИРАН ҮХЭХ СЭХЭХЭЭ ҮЗЭХЭЭР БОЛЛОО
В хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр болсон ч “А” хэсгийн нэг адил нэг ч баг хасагдах шатанд үлдэх эрхээ аваагүй хэвээр үлдлээ. Сонинрхолтой нь, хөлбөмбөгийн эх орон, хүчирхэг Англичууд АНУ-ын “хамаатнуудтайгаа” тал таардаггүй. Сүүлийн гурван тоглолтдоо гэхэд хоёр тэнцэж, нэг хожигджээ. Энэ удаа ч хожиж чадсангүй. Харин ч хожигдох дөхсөн. Пулишичийн бөмбөг орсон бол яалт ч үгүй хожигдох байв.
Азийн төлөөлөл Иран харин Уэльсийн эсрэг гарсан боломжийг ашиглан 2:0-ээр буулгаж, улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас бичлээ. Уэльсийн хаалгач Хеннеси энэ ДАШТ-ий анхны улаан хуудсыг авч талбайг чөлөөлсөн нь өрсөлдөгчдөд нь боломж үүсгэсэн юм. Иранчууд ДАШТ-д анх удаа Европын багийг хожиж үзэж буй нь энэ байв.

Ингэснээр “В” хэсэгт мөн л нэг ч баг эрхээ баталгаажуулсангүй. Англи нөгөө хоёроосоо арай дээр байгаа мэт харагдах ч бас нэг “хамаатан”, тал таардаггүй Уэльстэй сүүлийн тойрогт тулна. Уэльс, Шотланд, Ирланд гээд ИБУИНВУ-ын бүрэлдэхүүнд байдаг улсууд Англитай тоглохоороо огт өөр, амиа тавьж үзэлцдэг онцлогтойг бодолцвол англичуудад тайвшрах шалтгаан алга.
Уэльсүүд харин өөрсдөө Английг хожихоос гадна АНУ-Ираныг тэнцээсэй гэж залбирах дарамттай.
АНУ-Ираны тухайд, Англи Уэльсээс ч илүү амиа тавьсан тоглолт болох нь тодорхой. Хоёр баг өмнө нь “Франц 1998” ДАШТ-д таарахад улс төрийн уур амьсгал нь давамгайлж, Эстили, Махдавикиагийн гооллоор хожсон Ираны шигшээ нутагтаа үндэсний баатрууд болж байлаа. Хэсгээс гараагүй ч АНУ-г хожсон нь тэдний хувьд хангалттай байсан юм.
Энэ удаа харин хэсгээс гарахын төлөө буюу спортын ач хролбогдол нь 1998 оныхоос хавьгүй өссөн ч улс төрийн нөлөөлөл мөн дагаж өссөн, давсан ч байдалтай байгаа нь тоглолтыг “алаан болно” гэж хүлээх шалтгааныг үүсгэж байгаа юм.
“B” хэсэг
«Ахмед бин Али» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 90 Чешми, 0:2 – 90 Резаян.
Уэльс – Хеннесси, Робертс (Жонсон, 57), Дэвис, Родон, Мифем, Уильямс, Ампаду (Аллен, 77), Рэмзи (Уорд, 87), Уилсон (Жеймс, 58), Бэйл, Мур.
Иран-Хоссейни, Резаян, Пуралиганджи, Хоссейни, Мохаммади, Голизаде (Джаханбахш, 77), Хаджсафи (Тораби, 77), Эззатоллахи (Карими, 83), Нуроллахи (Чешми, 78), Тареми, Азмун (Ансарифард, 68).
Шар хуудас: Родон (45), Резаян (90), Джаханбахш (90).
Улаан хуудас: Хеннесси (86).
«Аль-Байт» цэнгэлдэх
Англи – Пикфорд, Триппьер, Магуайр, Стоунз, Шоу, Райс, Маунт, Сака (Рэшфорд, 78), Беллингем (Хендерсон, 69), Кейн, Стерлинг (Грилиш, 68).
АНУ – Тернер, Дест (Мур, 78), Рим, Циммерман, Робинсон, Маккенни (Ааронсон, 77), Пулишич, Адамс, Муса, Райт (Сарджент, 83), Веа (Рейна, 83).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.