Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын газрын тосны үнийн "тааз"-ыг 60 ам.доллараар тогтоолоо

Европын холбоо ОХУ-аас авах газрын тосны дээд үнийг 60 ам.доллараар тогтжээ. Энэ талаар албан ёсны мэдэгдэл гараагүй ч “Bloomberg”, “Reuters”, “Euronews” зэрэг чухал эх сурвалжууд энэ тоог мэдээлж  байгаа юм. Шийдвэр эцсийнх гэж тэд онцолж байна.

Мэдээлэлд бичсэнээр, 60 ам.доллар нь ойрын хоёр сард хамаатай бөгөөд хоёр сар тутам авч үзэж, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчилж байхаар болсон байна. Ингэхдээ хамгийн доод тал нь зах зээлийн үнээс 5 хувиар бага байлгах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, ОХУ Европын холбооны улсуудад хамгийн ихдээ л зах зээлийн үнэлгээний 95 хувьтай тэнцэх үнээр борлуулах боломжтой болжээ.

Брюссель хоёр өдөр энэ асуудлыг хэлэлцсэн, талуудын байр суурь эрс, тэс байсан буюу Польш, Балтийн тэнгисийн улсууд хэт багаар тогтоохыг шаардсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2022 12:38

Энэ дээд үнэ зөвхөн д�##�айгаар тээвэрлэх, ЕХ-ны улсуудын даатг�##�д хамрагдахад хамаар�##�тай. Манайх шиг газраар тээвэрлэж байгаад хамаар�##�гүй. Үүнийг сайн тайлбарлаж бичихгүй бол манай тэнэгүүд шууд ойлгоно

Болд
Болд
12 сар 3, 2022 13:47

Оросууд энэ үнээр нефтл бүтээгдэхүүнээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн шүү

Зочин
Зочин
12 сар 4, 2022 07:26

Зах зээл , эрэлт хэрэгцээ тогтоодог болохоос ЕВРОП үнэ тогтоохгүй ээ.Үнэ тогтоосон орнуудад нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэсэн шүү дээ.Тэгэхээр эрэлт ихсэж үнэ нэмэгдэнэ гэсэн үг. КОММУНИЗМ ч ингэж олон улсад үнэ тогтоохгүй шүү дээ. Рублийн ханшийг унагаана гэсэн чинь харин ч ӨСГӨСӨН шиг юс болно доо.Манай хэдхэн нөхөд муу дээр �######�өө арчсан.Дараа нь үнэ нь өссөн чинь нөгөө �######� арчсан рублээ угаах гэсэн юм болсон доо.Түүнтэй адил даа

Холбоотой мэдээ

Back to top button