Катар 2022СПОРТ

Англи ДАШТ-ий дөрвөн тоглолтынхоо гуравт нь өрсөлдөгчөө бутниргэлээ

ДАШТ-ий хасагдах шатны дөрөв дэхь, ¼ шатанд Францтай таарах багийг торуулах тоглолт өнгөрсөн шөнө Англи-Сенегалын хооронд болж, хөлбөмбөгийн эх орныхон 3:0-ээр бутниргэлээ. Английн баг ийнхүү сүүлийн хоёр ДАШТ дараалан шөвгийн наймд шалгарч байна. Дөрвөн жилийн өмнө тэд шөвгийн дөрөвт үлдэж, хүрэл медалийн төлөө Белльгид хожигдож байсан юм.

Гарет Саутгейтийн баг “Катар 2022” ДАШТ-д дөрөв тоглохдоо гуравт нь өрсөлдөгчөө бутниргэсэн /Хэсэгтээ Ираныг 6:2, Уэльсийг 3:0-ээр бутниргэсэн/ гайхам амжилттайгаар урагшилж байна.

Англи – Сенегал 3:0 (2:0, 1:0)

«Аль-Байт» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 38 Хендерсон, 2:0 – 45 Кейн, 3:0 – 57 Сака.

Англи – Пикфорд, Уокер, Магуайр, Стоунз (Дайер, 77), Шоу, Хендерсон (Филлипс, 82), Райс, Беллингем (Маунт, 76), Фоден (Грилиш, 65), Сака (Рэшфорд, 65), Кейн.

Сенегал – Менди, Сабали, Кулибали, Диалло, Якобс (Балло-Туре, 84), Менди, Сисс (Гуйе, 46), Ндиай (Дьенг, 46), Сарр, Диатта (Сарр, 46), Диа (Дьедиу, 72).

Шар хуудас:

Кулибали (76).

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button