СПОРТ
Самбоч О.Саруул залуучуудын дэлхийн аварга боллоо

Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-д Ховд аймгийн Мянгад сумын харьяат, ҮБТДС-ийн тамирчин О.Саруул түрүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 62 кг-д 2018 оны залуучуудын Ази тивийн аварга, Архангай аймгийн харьяат “Женко” клубийн тамирчин Б.Энэбиш мөнгө, эмэгтэйчүүдийн 44 кг-д Увс аймгийн харьяат, “Боржин” төв дэвжээний бөх Г.Бүрнээбаяр, охидын 52 кг-д Хөвсгөл аймгийн харьяат, “Борнуур” дэвжээний бөх В.Мягмаржав хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандуулав.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.