Гадаад мэдээДЭЛХИЙ

Х.Боррель Украины асуудлаар НҮБ-ын чуулганыг дүгнэв

Европын зөвлөлийн Гадаад харилцаа эрхэлсэн комиссар Хосе Боррель Украины асуудлаар явагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үр дүнгээр байр сууриа илэрхийлжээ. Юуны өмнө тэрбээр ОХУ-ын хатуу байр суурь, АНУ-БНХАУ-ын зөрчилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, Нью Йоркод гурав хоног үргэлжилсэн чуулганы үр дүн өнөөгийн олон улсын байдлын толь болж, нөхцөл байдлыг харуулсан гэнэ.

“Украинаас гадна ч хүндрэл бэрхшээл хуримтлагдаж байгаа ч арилгах хариу арга хэмжээ нэг бол хангалтгүй, нэг бол хүсэл байвч хийж чадахааргүй хориглогдсон байдалтай байна. ОХУ-ын үүсгэсэн дайн, БНХАУ, АНУ-ын сөргөлдөөн нь бидний “Олон улсын хэм хэмжээ” гэж нэрлэдэг зүйлсийг үгүйсгэж байгаа. Гэхдээ, энэ төвөгтэй нөхцөл байдалд Европын зөвлөлийн гүйцэтгэх үүргийг бүгд хүлээн зөвшөөрч, хүчин чармайлтыг үнэлж байна. НҮБ Европыг БНХАУ-ын эсрэг гол тэнцвэржүүлэгч төдийгүй, АНУ-аас илүү найдвартай холбоотон гэж үзэж, олон улсын хэм хэмжээ, дэг журмыг хадгалахад гүйцэтгэж буй үүргийг үнэлж байна” гэж тэрбээр онцолжээ.

НҮБ энэ сарын 24-нд буюу Украинд дайн эхэлсний нэг жилийн ойгоор Украинаас цэргээ гаргахыг шаардсан тогтоол баталсан. Санал асуулгад 180 улс оролцсоноос 141 улс дэмжиж, долоон улс түдгэлзэж, 32 улс түдгэлсэн юм. Манай улс тшүдгэлзсэн байр суурь илэрхийлсэн билээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button