НИЙГЭМНийгэм мэдээ

ХӨСҮТ: Хатгааны хүнд хэлбэр үүсгэдэг вирусууд тархаж байна

"Эмнэлгүүд ногоон түвшинд шилжиж, эмнэлгүүд түргэвчилсэн тест шаардахаа болино"

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, ковид-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэлд өгүүлснээр Ковид 19 цар тахлын тархалт манай улсад буурсаар ногоон түвшинд дөхөж очжээ. 2022.12.21-нээс хойш уг өвчнөөр хүн нас бараагүй, хэд хонож байж нэг тохиолдол илрэх хэмжээнд хүрсэн учир “Ногоон түвшин”-д шилжих саналаа холбогдох байгууллгуудад хүргүүлсэн байна.

ХӨСҮТ-ээс одоо дэлхийн жишгийн дагуу эмнэлгийн тусламжийнхаа Цар тахлын дараах тогтвортой байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж ёсоор цаашид ковид 19, томуу, томуу төстийнхөө оношилгоог нэгтгээд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд дээр тандалтаа хийгээд явж байгаа аж. Мөн ногоон түвшинд шилжсэнээр ЭМБ-аар үйлчлүүлэхэд түргэвчилсэн тест авахгүй гэнэ.

Харин томуугийн өвчлөл буураагүй. Эмнэлэгт үзүүлэгсдийн 16, хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хүн нь хатгаатай. Томуугаар өвчилсөн хүний 80 хувь нь 15 хүртэлх насны, тэр дотроо 90 хувь нь 4 хүртэлх насны хүүхэд байна.

Хатгалгын хүнд хэлбэрийг үүсгэдэг гурван төрлийн вирус хүн амын дунд тархаж байгаа аж. Томуугаас сэргийлэх хамгийн зөв арга бол вакцинд хамрагдах явдал гэнэ. Түүнчлэн салхин цэцэг өвчнөөр 300 хүн өвчилсөн нь тархалтаараа томуугийн дараа хордугаарт орж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 8, 2023 03:30

Ямар юмных нь хатгааны хүнд хэлбэрийн вирус байхав дээ үзэж байгаа эмч нь эдгээх дургүй, өгч байгаа эм нь ямар ч хүчгүй байгаа юм чинь нэг үгээр хатуухан хэлэхэд нялхасын эрүүл мэндээр зүгээр л тоглож байна шүүдээ.ЧИНЗОРИГ САЙД УУЛ НЬ МАШ МУНДАГ ХҮН ЭНЭ ЭММЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ АСУУДАЛ БАЙНАА. ЭМЧ НАР ШАЛ ХУДЛАА ЭМ БИЧЭЭД ТҮҮНИЙГ НЬ НЯЛХ ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨД УЛАМ ДОРДУУЛЖ БАЙНА. ЗАРИМ ЭМЧ НАР ХАНИАД ТОМУУГ ЭДГЭЭХ СОНИРХОЛГҮЙ ЗҮГЭЭР Л ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ БАЙНА.НЯЛХ ХҮҮХДҮҮД ТОГЛООМ БИШ

Холбоотой мэдээ

Back to top button