Х богдын нөлөө: Шашныг эергээр харах нь нийгмийн сэтгэлзүйд тустай

Х Жавзанбдамбын хойд дүр Монголоос тодорсон гэх сэдэвтэй холбоотой ээлжит нийтлэлээ уншигчдадаа хүргэж байна. 2016 оноос эхэлсэн энэ дуулианд Монгол Улс, монголчууд яаж хандсан, сая хэрхэн сэдэрсэн талаар өмнөх нийтлэлд бичсэн тул энэ удаад шашинд хандах хандлагын талаар хөндлөө.
Х богдтой холбоотой мэдээлэл гарснаас хойш буддын шашныг үгүйсгэх хандлага ажиглагдсан тул энэ сэдвийг сонгосон юм.
Шашны олон янз байдал, тэдгээрт тэгш хандах нь ардчиллын нэг шалгуур мөн боловч энэ байдал нь үндэстнийг хагалах нэг сэжүүр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг сул тал болдог шинэ нөхцөл байдал үүссэн учир энэ асуудлыг хэдий чинээ яаралтай шийдвэрлэнэ, монголчуудад төдий чинээ ашигтай.
Монгол Улсад өдгөө шашны 100 гаруй урсгалын олон зуун сүм хийд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийд хамгийн хүчирхэг нь байсан Чингисийн Их Монгол Улсын үед бол энэ асуудал биш. Гадна дотны олон ашиг сонирхлын бай болсон, байгалийн баялаг, газар нутаг ихтэй, засаглал сул өнөөгийн Монгол Улсын хувьд бол яалт ч үгүй асуудал мөн.
Ёс зүй, үнэт зүйлтэй улс хөгждөг
Улс оронд дэг журам, тогтвортой байдлыг хангахад нийгмийн төлөвшил, ойлголцлыг илэрхийлдэг нийгмийн харилцааны баялгийг бүрдүүлэх явдал чухал байр суурь эзэлдэг. Дэлхий нийтийн жишгээс харахад, ямар нэг үзэл баримтлал дор нэгдэж чадсан үндэстэнд нийгмийн ухамсар, иргэний ёс зүй өндөр байдаг байна.
Ард түмний оюун санааг нэгтгэж байгаа тэрхүү үзэл баримтлал нь улс төрийн цэгц номлол юм уу, шашин байх нь гол биш, гагцхүү үүргээ гүйцэтгэж, нийгмийн ёс зүй ухамсрыг тогтмол дээд түвшинд барих нь л гол.
Практик дээр дийлэнх улсад шашин энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл шашин нь хувь хүний ухамсар, ёс зүйн хэм хэмжээг тогтоох замаар нийгмийн ёс зүйг өргөж өгдөг ажээ.
Өмнөх нийгмийн үед шашны нийгмийн ухамсарт гүйцэтгэх үүргийг үгүйсгэж, огт хэрэггүй зүйл мэтээр сурталчилдаг байв. Тухайн нийгмийн гол онолч болох Карл Марксыг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэж хэлсэн мэтээр гүтгэж, сүм хийдийг түйвээн устгаж, лам нарыг алж хядаж байлаа.
Өнөөдөр Монголд нийгмийн ухамсар асар доройтож, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болж, эд баялгийг олох нь гол, яаж олох нь чухал биш гэсэн мунхаг тачаал ноёлох хандлагатай болжээ. Тиймдээ ч шашныг нүгэл хийчихээд сэтгэлээ хуурах төдий зүйл гэсэн ойлголт ноёрхож байна. Дэвэргэж буй энэ үзэл нь бүх л шашныг үгүйсгэж буй мэт боловч дэвэргэгчид нь ихэнхдээ өөр бусад шашны урсгалынхан байдаг нь "Нийтээр нь муулахад Монголд зонхилох шашинд илүү хохиролтой" гэсэн тооцоонд суурилсан мэт санагдах нь бий.
Ийн, султал ухуулга их байгаагийн дээр иргэдийн өөрсдийн шашны талаарх ойлголт ийм ухвар мөчид, өнгөц байгаа нь бас нийгмийн ухамсар доройтоход нөлөөлж буй. Бусдад тусалж буян үйлдэх, хуваалцаж амьдрахын оронд хувьдаа суварга бариулдаг аминч үзлээс нь илт харагддаг. Ийм байдлаас болж буддын шашин “Бусад шашин өгдөг, буддын шашин авдаг” гэсэн ярианы сэдэв болж шүүмжлүүлж буй.
Эндээс Монголын зонхилох шашин бусад шашинд байр сууриа алдаж байгаагийн гол шалтгаан нь яг буддын шашны сургаалийг таньж мэдсэн, тухайн шашныхаа сургаалийг судалж боловсорсон сүсэгтэн бараг байхгүйд оршиж байна гэж дүгнэж болно. Тиймээс шашны боловсролыг олгох замаар иргэдийн ёс зүй ухамсрыг дээшлүүлж, далимд нь амар амгалан нийгэм байгуулах нь чухал.
Шашны боловсрол олгоно гэдгийг шашны сургууль нээж хүүхэд элсүүлэн лам бэлдэх бус, буддын шашны нигүүлсэнгүй, шударга, хүлээцтэй байх сургаалийг олон нийтэд таниулан сурталчлах гэж хэлсэн гэж ойлговол зохино. Үүнд хэвлэл мэдээлэл ч чухал үүрэгтэй.
Өнөөдөр нийгэмд олныг цочирдуулсан хэрэг байсхийгээд л гарч байна. Энэ бол магадгүй, сүүлийн 30 жил бид Марксизм, Ленинизмийг орлуулчих, нийгмийг нэгтгэн зангидах нэгдмэл үзэл баримтлалгүй явж ирсний үр дагавар гэж харж байна.
Хувьсгал гэдэг угаасаа их бага хэмжээгээр хаос дагуулж, тэр нь хэдэн жил ч үргэлжилдэг. Нийгэм ийм эмх замбараагүй үед олон нийтийн оюун санааг зангидах үүрэг шашинд үлддэг жамтай. Харамсалтай нь манайх эрхийг нь нээж өгсөн ч бусад асуудлыг орхигдуулснаас, нөгөө талаар гаднын шашин, ашиг сонирхол хэтэрхий хүчтэй орж ирснээс болж одоогийн энэ байдалд хүрлээ.
2020 оны байдлаар Монгол Улсад шашны 50 гаруй урсгалын 848 байгууллага, шашны чиглэлээр 40 гаруйн олон улсын төрийн бус байгууллага, өөр зорилго, үйл ажиллагааны хэлбэрээр халхавчлан цөөнгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна.
Тиймээс шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дахин авч үзэх, тэр дундаа зонхилох шашны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж, зохих арга хэмжээ авах цаг болсон.
Х богдыг тодруулах нь энэ чиглэлд хийх том дэвшил болно. Гэхдээ албан ёсоор гүйцэтгэж болохгүй олон шалтгаан байгааг дараагийн нийтлэлд хөндөх болно.
Улс оронд зонхилох шашин гэж заавал байх ёстой, тэр нь бусад шашнаасаа заавал үлэмж давуу байх учиртай бөгөөд энэ нь улс орны аюулгүй байдалтай нягт холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд энэ сул тал олон улс дээр харагдсан учир өдгөө төрөөс өөрийн улсдаа зонхилох нэг шашныг сонгон дэмжих хандлагатай байна.
Шашин бол хүн төрөлхтний бий болгосон соёл, ухамсар, гоо зүй, гүн ухаан, ёс суртахууны хэм хэмжээтэй хүйн холбоотой байдаг. Арван хар нүгэл, зовлонгийн шалтгааныг мэддэг хүн хүслээ эс тэвчин балмад хэрэг үйлдэх үү гэдэг талаас нь харж, шашны сургаалийг зөвөөр таниулан сурталчилж чадвал нийгэм одоо байгаагаас хамаагүй амар тайван болж, ёс зүйн хэм хэмжээ өндөрсөнө гэдэгт эргэлзэхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв шүү, монгол туургатангууд маань Богд хаантай байсан, одоо бол монголчуудын бурхан шашины тэргүүн Богд живзундамбын хойд дүрийг дахин тодруулж сууринд нь з�##�ах цаг нь ирсэн. Христ, католик, муслим бүгд л шашны тэргүүнтэй байдаг шд, үүнд эмзэглээд гайхаад, маргаад байх хэрэггүй.
Шарын шашин Монголын дайсан шүү
Маш зөв. Монголчууд бид бурхны шашинтан улс, ирээдүйд ч мөнхлөн шүтэх болно.
Тэнэгүүд л Х Богд гэж солиорч байгаа юм. Богд монголын ард түмэнд ямарч хэрэггүй харин бүүр гай л болно.
Ээ хөөрхий богдыгоо тодруулсныхаа үр дүнд бензинийхээ крантыг ха�##�гаад, урд хөршийн хилийг ха�##�гаад хоол ундгүй гут�##� хувцасгүй болоод амар сайхандаа жаргана гэгч л болох байхдаа!!!!
Чойжамц тэргүүтэй энэ шашныхан улс орон ард иргэдээ хаглан бутаргах хорлох үйл ажиллагаа явуулахаа болио.
Монголд шашин шүтэхийг хориглож, сүм хийдийг уст гасан МАХН буюу МАН-ыг одоо өөрийг нь устгаж бай гаад шашнаа мандуул' яа !
Шашин бол ямар нэг �##�бан туша�##�тан, богд, мөнгө, үндэсний үзэл биш. Ямар шашин сонгохыг бэлгийн хүсэл, шун�##� тача�##�даа бүрэн мэдүүлсэн атеист хүмүүс мэддэг юм бүүр ч биш.
Маш зөв.Шашины зөв боловсролыг, тэр тусмаа Монгол хүн бүрийн нийтлэг, үндэсний Буддын шашины боловсролыг 10 жилийн сург�##�тын программд багахан хэмжээгээр ёс зүйн хүмүүжил олгох т�##�аас нь, 10 хар нүгэл, 10 цагаан буяныг л сайн тайлбарлаад оруулчихмаар санагддаг.Бидний эцэг эх уламжилж ирсэн энэ 2 үгээр л биднийг хүмүүжүүлсэн.Зүйр цэцэн үгээр зэмлэж бас хүмүүжүүлсэн юм шүү.
ONGO MONGO HARSAN BUZARUUD
Монголчууд 29-р Хичээнгүй зүтгэлт Хамба,Номун Хан-ны тодруулах тодоруулсан хутагтуудыг нийтээр хүлээн зөвшөөрнө.Олонд хүлээн зөвшөөрөгдөхгүй Хүнийг бид Богд-оор тохойн томилж болхгүй.Монголын Бурханы Шашин эзэнтэй шүү.
Өнгөрсөн зуунд шашныг устгасан нь МАН-ын хийсэн хамгийн том нүгэл мөн. Одоо ичихгүй Богд тодруулж давхиад байнаа ! Түй чёрт ! Намын дарга марга нь өөрсдийн ач зээгээ хөтөлж гүйгээд л мөн ч ёс суртахуунгүй хүн дүрст м�##�ууд юмаа! Наад зах нь 30 000 ламын амь хороосон нүглийг энэ жоохон хүү даахуу ?! Гарамжав авгай үүнийг бодсон уу ?! Энэ хүүгийн хувь заяаг эцэг нь шийдэхгүй, эмэг эхийн хязгааргүй шун�##�аар шийдэж байгаа юмуу даа ?! Тэр чавганц л ийм юмруу хөтөлсөн байж таарна даа !!!
Шашин бол ямарч хэрэггүй. Иргэдийг ядуу байлгахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг хар тамхи бол шашин. Иймд ямарч шашинг шүтэх шаардлагагагүй. Иймд Х Богдыг тодруулах нь битгий хэл энэ т�##�аар дурсах ч хэрэггүй.
Юу яриад байнаа. Богдыг тодруулчихаар л туурга тусгаар улсын бат�##�гаа болчихдог юм уу. Ингэж тэнэгтэхээ больцгооёо. Бид шарын шашнаас болж манжийн эрхшээлд 200 гаруй жил мөлжүүлснийг хэзээ ч мартаж болохгүй. Тий болохоор Богд битгий хэл шашинч хэрэггүй.
Зөв явб�##� зөөлөн зөөлөн замбуулин гэдгийг иргэн бүр санаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэн бүр төрийн хууль тогтоомжийг суд�##�ж сахин биелүүлж явах нь шашин шүтэхээс хэдэн 100 хэдэн 1000 дахин ач тустай шүү. Хоорондоо эвтэй байж хотын хөдөлгөөнд харилцан нэгнээ хүндэлж "Та би" гэх зарчмыг баримтлан оролцоцгоох нь шашин шүтэж Богдод мөргөхөөс илүү ач тусаа өгнө шүү эрхэм иргэдээ санаг тун сахигтун!!!!!
IX Богд Монголд төрнө гэсэн. Гэтэл АНУ-д төрсөн
Shashin bol ul setehuitei komunestuudiin tailbarladag yum bish amarekii liberialuud shashin tur 2 tus#aa gej nomlodogch eronhiilegchin tangarag orgohdoo undsen huuli deeree bish bibli deeree garaa tavij orgodog ene bol 1 yum heleedl baina dashramd helehed libiral uzeliig barimtalj huulia hiigeed baival baga buurai jijig ornuud dayarshiliin ene eren uyed golomtoo samtuulna shuu ! bod bod bas dahin bod...
Х Богд гэх этгээдийг ярих нь буруу. Мөн тодруулах бүүр их буруу. Энэ бол маш сөрөг муу нигууртай. Улс орны хөгжил дэвшилд маад болно.
Шашин ярьж тэнэгтэхээ больёо. Тэр тусмаа төрийн зүгээс шарын шашны тэргүүнд цол хэргэм олгож хууль зөрчихөө болиочээ. Мөн одоо Х Богдыг тодруулна гээд энэтхэг болон түвдээс лам нарыг монголын хилээр нэвтрүүлэр хэрэггүй.
Яасан ч их завтай юм бэ. Ямарч хэрэггүй юм бичиж байх юм даа.
Би бурхан шүтээгүй ээжийгээ шүттэг.мөнгөний богдоо өөрсдөө шүт
Uls oron yduu doroi baih tusmaa Bogd todruulj, lam huvraga olshirdog. Naad zavaan ymandaa nylh amitan oruulaad orovdoltei ymaa.
Х�##�хын тархийг базсан түвдийн буддизм с�##�даггүйэээ .
Шашныг улс төрөөс л хол байлгахгүй бол б�##�гийг нь ард түмэн үүрнэ.
Сард ядаж нэг удаа Цогт Тайж киног үндэсний ТВ ээр гаргаж бай. Шинэ үеийн з�##�уусын толгойнд Хүннү,Чингисээс өөр түүх �##�га байна.
ҮНЭХЭЭР ХӨГЖИЛ ДЭВШИЛ НЭГДЭЛ Болоод сайхөн болгосон БОГД нь хэн билээ .Яг сонгууль шиг рекламда�##� байдаг даанч үхэр Монголчууд маань өнгөрсөн 300жилмйн түүхээ нэг эргээд хар даа ХААНА БАЙНА тэр рлрлт амжилт ХоХЬ нь тэгээд мунхараад м�##� болоод сууж байдаа МАНГАр ууд Лам нартай сохуулаад дарлуулж суухдаа таарсан Үхэрнүүд
Энэ богдоос хархад харин эвлэрүүлэхгүй гадны нөлөө орох арга з�##�ь юм байна. Богд гэдэг чинь. Хойшид бүү тодоруул. Энэ богд ч худлаа.