Гадаад мэдээДЭЛХИЙ

Шри Ланка улс ОУВС-гаас гурван тэрбум ам.доллар зээллээ

Эдийн засгийн гүн хямралд нэрвэгдээд буй Шри Ланка улс Олон улсын валютын сангаас гурван тэрбум ам.доллар зээлжээ. Өөр олон газар өр зээлтэй байсан тул зээл олгох үйл явц бүтэн жил үргэлжилж, Шри Ланка улс дампуурлаа зарласан хойно ийнхүү зээл нь орж ирсэн байна.

Тус улсын Гадаад харилцааны сайд Али Сабри ВВС агентлагт өгсөн мэдээлэлдээ ойрын үед төрийн өмчийн компаниуд, нисэх компанийг хувьчлах замаар хөрөнгө босгохоор төлөвлөж байгаагаа ярьсан байна. Гэсэн ч шинжээчид тус улсыг цаашдаа маш хүнд нөхцөл байдал хүлээж байгаа гэсээр буй юм.

Улс орны нөхцөл байдал цар тахлын үед огцом хүндэрч, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр инфляц 50 хувьд хүрч өсжээ. Эрх баригчид популист бодлого баримталж, юмны үнийг хүчээр барьж байгаад алдсан нь иргэдийг хүнд цохилтод оруулсан аж.

Татварыг мөн доогуур хэмжээнд барьж байгаад сүүлд нэмэхээс аргагүйд хүрсэн нь ч нөлөөлжээ. Банкууд дампуурч, шатахуун, гадаад валютын нөөц дуусаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөн эм, эмийн бүтээгдэхүүний хангамж доголджээ.

Гэсэн ч улс оронд үүсээд байсан хурцадмал нөхцөл байдлыг намжааж дөнгөсөн нь гол ололт гэж Али Сабри ВВС-д өгсөн ярилцлагадаа дурдсан. Ажилчдын байдал хүнд буй ч Үйлдвэрчний эвлэлүүд байдлыг ойлгон тэвчиж байгаа нь эрх баригчдад хурдан шуурхай ажиллах боломжийг олгож байгааг тэрбээр онцолжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button