Нийгэм мэдээ
Дарханы "Өргөө" кинотеатр өнөөдрөөс хэвийн ажиллана

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг "Сод монгол" группын эзэмшлийн "Өргөө" кино театрын дөрвөн давхарт байрлах лоунжийн гадна хэсэгт өчигдөр /2023.03.24/ гал гарсан.
Аймгийн ОБГ, цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны галын аюулыг дотогш алдаагүй мөн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Тус давхар ашиглалтад ороогүй байсан учраас шатаж, эвдэж хэмхэрсэн эд хөрөнгийн хохирол амсаагүй байна.
Өнөөдрөөс тус төвийн кинотеатр болон бусад үйлчилгээ хэвийн ажиллах боломжтой аж.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Сод Монгол группт ганц баярладаг юм нь Өргөө кино театр. Үнэхээр цаг үетэйгээ хөл нийлүүлж яваа, орчин үеийн кино театр шүү.