Нийгэм мэдээ

Хилчид ухаан алдсан малчинг олж, аварчээ

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ... дугаар салбарын хилчид гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч -14-20 градус хүртэл хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурсан үед улсын хилд бэлчээрээр нэвтэрсэн мал, хүний амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал, 172 тооны адуу, мотоцикл уналгатай нэг хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, ахлагчтай байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа олж илрүүлэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.

Үүнээс гадна хилчид ард иргэдэд учир болзошгүй 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хилчид сайн ажиллажээ. Харин цэргийн тэр шовгор оройтой Буденный малгайг, бас тэр эсгий гутлыг солих хэрэгтэй дээ. Орчин үеийн дэлхийн хөгжингүй улсуудын армийн өвлийн хувцаснаас санаа авч шинэчлэх хэрэгтэй. Мэдээж дулаан байх ёстой л доо. Гэхдээ дээл шиг урт хормойтой энэ пикеч, эсгий гутал, буденный малгайг бол солих хэрэгтэй.

Зочин
Зочин

Манай отряд байна мундаг юм

Холбоотой мэдээ

Back to top button