Гадаадын хэвлэлүүд X Богдоор монгол хүү тодорсон талаар мэдээлж эхэллээ

X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гандантэгчинлэн хийдээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа ч Х Богдын хойт дүр гэх хүүгийн ар гэрээс үгүйсгэсэн байр суурь ч илэрхийлээгүй. Чухал нь, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам авшиг хүртээх ёслолын үеэр "X Богд энд сууж байна" хэмээсэн нь ил тод нотолгоо болсон. Уг ёслолд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өөрийн охин, хүргэн, зээ гурвын хамт сууж байлаа.
Өөрөөр хэлбэл Ц.Гарамжавын зээ, найман настай монгол хүү Х Богдоор тодорсон. Харин гадаадын хэвлэлд энэ талаар мэдээлэл нийтлэгдэж эхлээгүй байсан юм.
Тэгвэл, "Yahoo News" сайт нийтлэл бичжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд гарсан энэ нийтлэлд "Х Богдыг тойрсон асуудал БНХАУ-ын талтай маргаантай нөхцөл байдал үүсгэхээс болгоомжилж байсан. Харин одоо АНУ-д төрсөн Агуйдай, Ачилдай хэмээх ихэр монгол хүүдийн нэг нь Х Богд гэж таамаглацгааж байна.
2016 онд Далай лам Монголд айлчилж, Төвөдийн Буддизмын тэргүүнийг Монголоос тодорлоо хэмээн зарлаж байв. Үүний дараа БНХАУ-ын зүгээс хариу санкц арга хэмжээ аваад байлаа" гэхчлэн бичжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос хятад хоёр болгоомжилох нь зүй ёсных монголчууд тодоруулах нь зүй ёсных
Манайд хятадгүй ганц зүйл үлдэгдэл дээ хэзээ коммунистууд шашинд хайртай болцсон юм бэ өөр зорилготой байна
Энэ 10 дугаар Богд могд гэж тэнэгтэхээ больцгооёо. Бүх ахуйн хэрэглээний бараа хувцас хунар идэж уух юмаа Хятадаас авч байж урд хөршийн дургүйг хүргэсэн юм хийхээ болио. Энэ төрийн эрх бүхий байгууллагаас Х Богдыг тодруулахыг хориглосон шийдвэр гаргаачээ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал шүү.
Төр шашин хоёр тусдаа учир хориглох шийдвэр гаргахгүй биз дээ.
Мөхсөн тангад тэдний үлдэц түвдүүд бидэнд гай болохоос аврал болохгүй
shariin shashin mongoliin daisan
Дэмий балай улс орныг задлан бутаргах юм бүү бичиж бай! Шарын шашин монголыг задлаж доройтуулж харийн боол болгосон! Сенсаацлахаа боль! Монголчууд бол газар нутаг өвөг дээдэс мөнх тэнгэрээ шүтдэг язгуур мөргөлтэй