СПОРТ

Улсын харцага Н.Золбоо “Шахтерская Слава” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” тэмцээн аравдугаар сарын 18-20-нд ОХУ-д боллоо.
Долоо дахь удаагийн тэмцээнд 14 орны 250 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатарын удирдлагад гурван зодоглосноос 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хошой хүрэл үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгөн медаль хүртлээ.
Үндэсний бөхийн улсын харцага цолтой тэрбээр өмнөх тойргуудад эзэн орны Остап Пасенокыг 4:3, Красноярскийн Артур Сайфуллинийг 10:0, хагас шигшээд Украины Данило Картавайг 2:0-ээр тус тус ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Павел Кривцовт 4:0-ээр ялагдав.
Н.Золбоо 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээ ийнхүү ахиулж, хошой медальтан боллоо.

“Шахтерская Слава” тэмцээнд түрүүлсэн бөх 100, үзүүрлэсэн хүчтэн 60, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 мянган рубль өвөртөлжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Keflex Swine Flu Pneumonia Cialis A 20 Anni [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] One Time Dose Amoxicillin Discount Free Shi

MatFuse
MatFuse

Viagra Online 25 Mg http://cialibuy.com/#283 - cialis canada Cephalexin For Head Cold Cialis Corporacion Dermoestetica Propecia

LesOrdiff
LesOrdiff

No Rx Required http://cialibuy.com/# - Cialis Levitra Generika Unterschied Buy Cialis Pharmacy 365

Холбоотой мэдээ

Back to top button