Улс төрийн халуун сэдэв

Эрүүдэн шүүсний балаг: Тэднийг хэдэн жилийн дараа дахиад яллагдагчаар татахыг ҮГҮЙСГЭХГҮЙ

С.Зориг агсны хэрэг улс төрийн тоглолт хийх гишгүүр болоод 30 жил өнгөрлөө. “Би, бид илрүүлнэ” гэж хэлээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн марафон үүний эхлэлийг тавьсан. Дараа нь “илрүүллээ” хэмээн зарлаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хоёр хүнийг гурван шатны шүүхээс ялласан нь ч, эргээд тэднийг сулласан нь ч улс төрийн эгзэгтэй, анхаарал татах цаг мөчүүдэд тохиосон билээ.

1.

Өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллах тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гарсан талаар НПГ-аас мэдээллээ. Тогтоол хараахан албажаагүй байгаа аж, албажих нь тодорхой. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Энэ нь С.Зоригийн хэргийг хааж буй хэрэг биш, үргэлжлүүлээд, шинэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр шалгана” гэж тайлбарлалаа.

Ташрамд, С.Зоригийн хэргийг шалгах шинэ ажлын хэсгийг ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд ахлах нь.

Авчиг Монголын хууль, шүүхийн байгууллага яагаад ийм хариуцлагагүй ажиллав аа гэдэг асуудал ургаж буйг мартахын, анзааралгүй өнгөрөхийн учиргүй.

Яагаад гэвэл прокурорын байгууллага нэгэнтээ “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн нь хөдөлбөргүй нотлогдсон” хэмээн ил тод ярьж, гурван ч шатны шүүх үүнийг нь албажуулсан үйл явдал 10 жилийн ч нүүрийг үзээгүй, шинэхнээрээ байна.

Гэтэл одоо ялласан нь буруу байж гээд хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо. Улс төрийн зүтгэлтэн, Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн гэдэг хэрэгт буруутгагдан, цоллуулна, таван жил хоригдоно гэдэг огтхон ч тоглоом биш. Гэтэл хуулийн байгууллага ийм тоглоом тоглосон гэдгээ өнөөдөр, хэргийг хэрэгсэхгүй болгосноороо, өөрсдөө ил тод хүлээн зөвшөөрлөө.  

2.

Гэхдээ тоглоом болж хувирсан шалтгаан нь эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогддог. Тэднийг удаа дараа дарамталж, биеэ удирдах чадваргүй болгож, хүйтэн өрөөнд хорьж, балмад этгээдээр сүрдүүлүүлж, эрүүдэн шүүж байсан бичлэг, баримтуудыг Монголын ард түмэн үзсэн. Үүнийг шинэ нөхцөл байдал гэж үзсэн учраас эргээд тэднийг суллах, асуудлыг эргэж харах шалтгаан үүдсэн. Буруу явчихсан юмыг залруулах гэж хойноос нь элдсэнээрээ шударга, зөв имиж ч нийт дүр зургаараа яриад буй тоглоомын дүр зургийг үүсгэчихсэн.

Тоглоомыг бүр тоглоом болгож буй асуудал нь, эрүүдэн шүүсэн этгээдүүд нь одоо гудамжинд, эрх чөлөөтэй явж буйг очиж хөндөнө.

“Эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихжээ, энэ буруу” хэмээн эргэж буцан үзэж байгаа юм бол, эрүүдэн шүүсэн этгээдэд нь ч хариуцлага үүрүүлэх учиртай. Эрүүдэн шүүж, хууль шүүхийн байгууллагыг тоглоом болгож тоглосон гол буруутнууд нь хэн юм, яасан юм, хаана явна гэдгийг эргэж харах ёстой. Тэгж гэмээнэ тоглоом болсон хууль шүүхийн байгууллага эргэж хараад залруулахаар оролдож буй ажиллагаандаа хийгүй амжилт олно, шударга ёс тэнцэнэ.

Атал эрүүдэн шүүсэн эзэн нь гэж шүүхээс тогтоосон ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллах сүүлийнхээ өдөр өршөөчихсөн.

УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат магадлангаар суллагдчихсан.

Тэдэнд хоёр жил хүрэхгүй хугацааны ял өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг бол одоо ял шийтгэлээ эдэлсний адил тооцно.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн гээд ийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа шигээ, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг дутуудуулжээ гээд дахин шүүх боломж бол байхгүй гэсэн үг. Тэгэхээр тоглоом тоглоом чигээрээ л үлдэнэ, залруулах гарц  нэгэнт үгүй.  

3.

За, дахиад нэгэнт ийм дүр зураг үүссэн тул логикоор бодоход, тодорхой хугацааны дараа эргээд “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэрэг үйлдсэн нь үнэн байжээ” болоод явчихыг ч үгүйсгэхгүй биз ээ. Ам зураг яв цав таарсан, хавтаст хэрэгтэй танилцсан нэр бүхий хүмүүс “Яах ч аргагүй үнэ юм байна аа” хэмээн дуу алдсан гэгддэг зэргийг бодолцоод үзэх нь ээ, тэднийг буруугүй гэдэгт эргэлзэх эргэлзээ үүсэж л байдаг нь үнэн юм.

Захиалагчийг нь олоогүй мөртлөө “Захиалгаар аллага үйлдсэн” гэж л Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгасан билээ. Захиалагчийг олохгүй байгаа болохоор л эрүүдэн шүүхэд хүрсэн мэт. Гэтэл захиалагч гараад ирвэл, тэр захиалгаар тэд С.Зоригийг хөнөөсөн гэдэг нь нотлогдвол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дахиад л ялтан болох нигууртай.  Товчоор хэлэхэд, эрүүдэн шүүгдсэн гээд л тэдний яллах тогтоолыг хүчингүй болгочихож байгаа болохоос, хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал, баримт материал нь бол хэвээрээ билээ.

Одоо шинэ ажлын хэсэг гарч ажиллах нь.

Тэд захиалагчийг хайж таарна. Тэр цагт эргээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй, тэгвээс хууль шүүхийн байгууллага хоёр дахь удаагаа тоглоом болох болно. Энэ эрсдэлээ тооцож, тэдний яллах тогтоолыг хүчингүй болголгүйгээр хэргийг үргэлжлүүлэн шалгах нь эргээд ирэх улс төрийн гал талдаа ч зөв шийдвэр болох байсан болов уу.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан баримт, ялласан шалтгаан, зүйлчлэл зэрэг нь захиалагч гараад ирсэн нөхцөлд өөрчлөгдөх, ядаад хуулийн зүйл заалт нь солигдох учир одоогийн яллах дүгнэлтийг хүчингүй болгохоос өөр аргагүй ч байсан байж болох юм.

4.

Ямартай ч эцэслэн базахад, өдгөө өрнөж буй үйл явдал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмгүй байж, С.Зоригийн  хэрэгт огт оролцоогүй хэмээж буй хэрэг огтхон ч биш юм.

Эрүүдэн шүүлт ашигласан гай хөөт тоглоомын үлдээсэн балаг л энэ. Одоо эрүүдэн шүүсний нь ч, шүүгдсэний нь ч учрыг хуулийн хүрээнд ингээд олсон болж таарч байна. Тэгээд хэргийг дахиад цэгцтэй шалгана. Ингэснээр дахиад л Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар холбогдохоос зайлахгүй.

Гашуунаар бол: Үнэн мөнөөр л шийдэгдэж байвал боллоо гээд хууль, шүүхийн байгууллага хоёр дахь удаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар тийн тогловол нь нүдээ анихаас өөр яах вэ!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2023 15:43

Ийм хоёр амьтан яаж Зоригийг �##�хав дээ. Мэдээж юман дээр иргэдийн тархийг угааж итгүүлэх зорилгоор энэ хоёроор туг тахиад өнгөрье гэж бодсон бололтой юм.

Үнэн
Үнэн
4 сар 20, 2023 07:47
Reply to  Зочин

Зоригийн хөшөөнд Элбэгдорж, Бат-Үүл нар очдоггүй. Тэд нухсан хүнийхээ хөшөөнд очдоггүй нь ойлгомжтой. Харин Чимгээ мэт хэн нэг энгийн ядарсан иргэнийг гүжирдээд өөрсдийгөө хэргээс займчуулсан.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 19:47
Reply to  Зочин

Тэгээд ямар хүн хүн �##�даг юм. Чи �##�сан хүнийг нь мэдэж бв�##� хэлээч новшоо. Шоронд хүн �##�сан гээд дандаа амь нь хаана бна гэхээр өлбийсэн юмнууд бдаг. Чад�##�тай том биетэй нь хүн �##�даггүй юм.

Зочинзочин.
Зочинзочин.
4 сар 19, 2023 17:30

Эрдэнэбат прокурор хэргийн матери�##�иас үгүй хийхгүй байгаасай гэж яриад байсандаа..

Зочин
Зочин
4 сар 19, 2023 18:33

Хүний амь бүрэлгэсэн хүн өөрийгөө эрэх, олох, илчлэх гэж байхуу даа ?!

Зочин
Зочин
4 сар 19, 2023 18:51

Эрүүдэн шүүдсэнээс болж энэ 2 суллагдаж чөлөөлөгдөж байгаа юм биш. Хохирогчийг �##�сан гэх хөдөлшгүй ханг�##�ттай баримтууд байхгүй учраас чөлөөлөгдөж байгаа юм. Эрүүдэн шүүх чинь ту�####�а өөр асууд�##�.

Мэдлэггүй сурвалжлагчид
Мэдлэггүй сурвалжлагчид
4 сар 19, 2023 18:53
Reply to  Зочин

Эрүүдэн шүүдсэнээс болж энэ 2 суллагдаж чөлөөлөгдөөгүй. Хохирогчийг а л сан гэх хөдөлшгүй ханг а л ттай баримтууд байхгүй учраас чөлөөлөгдөж байна. Эрүүдэн шүүх ту с д аа өөр асууд а л.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 19:00

Ял эдлүүлдэг шшг газар хуулийн сайдын мэдэлд байдаг биз дээ тэднийг тэнд эрүүдэн шүүсэн гэхээр хэн нэгэн том хүний туша�##� зөвшөөрөлөөр хоригдож байгаа хүмүүсийн өрөөнд орж таарна прокурор нь эрүүдэн шүүснийг мэдэхгүй би тэгээгүй гээд байдаг хэрэв тагнуул тэгсэн бол яах гэж бичлэг хийж өөрсөдийгөө барьж өгөх юум тэгэхээр хуулийн сайдын мэдэлд байдаг шшг газарт л учир байна тэднийг эрүүдэн хэрэг хүлээлэгсэн гэж харагдуулж хэргийг хэрэгсэхгүй болгох ш�##�тгаан хэн нэгэнд хэрэгтэй байж дээ тэгээд л бичлэг хийлгэсэн байхаар харагдаж байна эрүүдэн шүүсэн гэгдэх үед хуулийн сайд байсан эрхэм их хур�##�ын гишүүн болчихсон хойноо ийм юум болсон байна гээд одоогийхоор бол шүгэл үлээгээд уйлах нь х�##�аг болоод бичлэг үзүүлээд бүх шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг ийм байд�##�тай болгочихлоо шүү дээ

Зочин
Зочин
4 сар 19, 2023 19:01

1 .Мөр б�##�ласан, Би олно гээд УИХ гишүүн болсон , 2. ерөнхий сайдыг томилоход эрдэнэтийн дарга тавих т�##�аар ерөнхийлөгч нөхөр 2 хүнд сан�##� тавиад бүтэхгүй болохоор нэг нь 7 удаа буцаагдаж нөгөөх нь хөнөөгдсөн байдаг.3. Хэргийг мөрдөх �##�быг олон удаа татан буулгасан , гурван шатны шүүхээр дэнслэгдсэн нөхдийг эд нар хийгээгүй ээ хэлмэгдсэн гээд нүдээр харсан юм шиг ярьдаг эдгээр 3 нөхдийг ОДОО ШАЛГАХ ЦАГ болсон доо.Ард түмэн ч ийм сан�##�тай байдаг юм билээ

Мэдлэггүй сурвалжлагчид
Мэдлэггүй сурвалжлагчид
4 сар 19, 2023 19:01

Одоо жишээ нь Тэнгисийг нэг хүн нас барсан хэрэгт холбогдуулах гэтэл баримт байхгүй учраас холбохын тулд хуурамч баримтууд бүрдүүлнэ. Ингэх нь хэцүү учраас логик �##�даа их гарна. Төгс юм гэж байхгүй. Гэтэл чамайг зүтгэсээр байгаад холбохын тулд эхлэээд шоронд буй хүн амины �##�уурчингаар хагас жил шоронгоос мэссэж бичүүлж тэрийгээ баримт болгож бэлдэнэ. Дараа нь хурдан буюу шууд эрүүгээр баривчлахын тулд хашаанд нь цогцос аваачиж хаяна. Тэрийгээ баримтжуулна. Тэгээд яг барихдаа гудамжинд хэрүүл өдөж уурыг нь хүргэж тэвчээрийг чинь барж конртолыг чинь �##�дуулж эхэлж чамайг хүч хэрэглэх буюу гар д�##�айхыг хүлээнэ. Тэгэнгүүт шууд баривчлах эрхтэй болно. Нөгөө хүн нь хуулийн хүн тул бүр амар суллагдахгүй. Цогцсоор шууд бариагүй ш�##�тгаан нь айлынхан гар хүрэлгүй цагдаа дуудсан байх тэгээд тэд холбох баримтгүй тул яаж ч чадаагүй. Энэ бол Содномдаржаад тохиолдсон явд�##�. Ер нь хуулийн байгууллага гэмт хэрэгтэнг барих хэрэгтэй бол ингэх шаардлага огт байдаггүй байгаа баримт нь бат�##�гаатай бол прокурор шүүх барих зөвшөөрөл өгдөг. Үнэнээрээ яваа тохиолдолд энэ бүх жүжиг хэрэггүй байдаг.

Мэдлэггүй сурвалжлагчид
Мэдлэггүй сурвалжлагчид
4 сар 19, 2023 19:04

Барьсан хойноо нийтэд зарлахдаа өшөө үнэмшилтэй болгохоор эрэн сурв�##�жлах зураг зурна. Тэгэхдээ бөөн �##�даа гаргаж �##�уурчин гэгдэх хүмүүсийнхээ 2015-16 оны төрхөөр фото зураг шууд хуулж зурна. Тэр нь 2015_16 оноос өмнө дэлгэгдэж байгаагүй зураг тул шууд хуурамч гэсэн үг. Эрэн сурв�##�жлах зураг бол 1998 оноос хойш тэр хавьцаа байх ёстой. Анхны эрэн сурв�##�жлах зургаас өөр гэрчийн дүрслэл мэдээллээс өөр.

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 20, 2023 01:34

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭЖ ТАРХИЙГ ЧИНЬ УГААСАН НЯМДОРЖ НАР ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ

Зочин
Зочин
4 сар 20, 2023 10:09

Элбэгдорж л зохион байгуулсан магадл�##� хамгийн өндөр дөө.

Иргэн
Иргэн
4 сар 20, 2023 12:17

Энэ хэрэгт нам оролцсон.Чухам �##�ь нам хийгээд байгаа бол. Эсвэл нэгдээд МАНАН ч байж болох т�##�тай. Хуулийнхан намын заавраар ,эсвэл мөнгөний сонирхлоор л нэгдэнэ.

Зочин
Зочин
4 сар 20, 2023 21:02

энэ нямдорж гэдэг этгээдэд маш их учир но байгаадаа

Холбоотой мэдээ

Back to top button