УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

ШЕЗ Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулгаар хуралдсан нь нүүрсчдийн "захиалга" уу

Шүүхийн Ерөнхий Зөвлөл 2023.04.17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн бие байдал, шүүгчийн хараат бус байдалд удаа дараа халдаж, хэм хэмжээ алдсан тул ҮХЦ-д хандах талаарх тогтоолыг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр хуралдсан байна.

Хуралдаанд ШЕЗ-ийн 9 гишүүн оролцсоноос ЗУРГАА нь уг тогтоолыг батлахыг дэмжсэн бол ГУРАВ нь түдгэлзсэн санал өгсөн гэх мэдээлэл байна. Хөшигний ард яригдаж буйгаар тогтоолын санаачлагаар ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар нэрлэгдэж байгаа бол тогтоолыг Д.Зүмбэрэлхам боловсруулан, хуралд оруулсан гэгдэж байна.


Албан бус тогтоолын төсөлд Л.Оюун-Эрдэнийг шүүх, шүүгчийн хараат бус байдалд удаа дараа нөлөөлснийг дурджээ

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэх,

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэх,

Гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө “Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна. Тод жишээ нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчид боллоо. Хэргүүдийг Кёкүшюзан Д.Батбаярынх шиг шийдээд байвал бүх зүйл хэцүү болно. Би өөрөө Шүүхийн сахилгын хороонд хандана” гэх,

Дөрөвдүгээрт, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн байна. Улмаар “Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэх зэрэг үйлдлүүд нь шүүхийн ба шүүгчйн хараат бус байдалд нөлөөлж буй тул ҮХЦ-д хүсэлт гаргах саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлэх агуулга багтжээ.


Улс төр талаас нь харвал, У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нар нүүрсчдийн шүүхээр "зодоон" эхлүүлэв үү?

Шүүхийн зөвлөлийн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч толгойлдог бөгөөд нийт 10 гишүүнтэй. Тэд эргэх байдлаар жил тутам даргаа сольдог байхаар хуульчлагдсан. Нийт шүүгчдийн тавыг шүүгчдийн чуулганаас томиолох агаад УИХ-аас нээлттэй санал авах замаар бусад томилгоог хийж буй.

Хэдий тийм ч шүүхийн нөлөөллөөр Төрийн тэргүүн хамгийн их эрх мэдэлтнээр нэрлэгдсэн хэвээр байгаа юм. Эл логикоор авч үзвэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед ШЕЗ-ийн өнөөгийн бүрэлдэхүүн 100 хувь бүрдсэнийг харж болно.

Нөгөө талд, нүүрсчдийн хулгайн асуудал шүүхийн шатанд гацах магадлал өндөр гэгдэж буй энэ үед инститүц хоорондын зөрчил хувь улс төрчдийн хамгаалалт болох ч эрсдэлтэй гэж харж болно.

Гүйцэтгэх засгийн тэргүүн нь "Томоохон хэргүүд шүүх дээр гацаж байгааг олон нийт анхааралтай ажиглана уу" гэсэн мессижийг байнга өгсөөр буй. Саяхны Д.Батбаярын хэргийг шүүх "өршөөж" шийдсэн байдал, Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэрэг шүүхийн шатанд удаан гацаж буй кэйс зэргүүд нь шүүхийн байгууллага олон нийтээс шүүмжлэл авах гол пионт болж буй. Мөнхүү С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр эрүүдэн шүүсэн гэх агуулгаар өмгөөлөгч нь олон улсад хандана гэх асуудал нь анхаарал татсаар байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухайд Шүүхийн тухай хуулийн 73-р заалтыг баримтлан, шүүгчийн хараат бус байдлыг хангуулахаар УДШ-ээр дамжин, цэцэд хандах хуулийн гаргалгаа бол бий. Үндсэн чиг үүргээрээ шүүгчдийн хараат бус байдлыг хангах учиртай байгууллага тул Цэцэд хандах агуулгаа хуулийн талаас нь тайлбарлах бүрэн боломжтой юм.

Тэднийхээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, хариуцлага тооцуулах агуулгаар албан тоот бэлдэж, хуралдсан эсэх дээрээ яг бодьтой хариулт өгөхгүй байгаа нь анхаарал татав.

Уг өдрийн хуралдааны талаар дотоод бүтэц нь мэдээлэлгүй байгааг харвал ШЕЗ-ийн гишүүдийн хүрээнд нууцаар өрнөсөн асуудал уу гэх хардлага дагуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Боломжтой бол бүх шатны шүүгчидийг, эс чадв�##� Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улаанбаатар хотын шүүгчидийг нэн даруй бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй. Сургуулиудын төгсөлт ч болж байна. Гайгүй төгссөн оюутнуудаас эдгээрийн орон тоон дээр шууд ажиллуул даа. Шүүх үнэхээр ялзраад, өмхийрөөд , дампуураад дууссан байна. Бүх шатны авилгачидтай тэмцэж буй ЗГ аа дэмжинээ.

Зочиндщй
Зочиндщй
Reply to  Зочин

Тиймээ Оюунэрдэнэ Нямбаатар нарт ард түмний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байна

Зочин
Зочин

shvvgchid avilgal ogson hvnd vilchildeg avilgal damjuulagch ni omgoologch nar

Зочин
Зочин

мэдэлгтэй бичээч дээ дөнгөж төгссөн хүүхэд зөндөө ш�##�гуураар орж шүүгч болно харин тайвань Хятад улсад хашир хүмүүсийг шүүгч болгодог доо амьдр�##� мэддэг дөнгөж төгссөн хүүхэд гэр бүлийн хэрэг шийдэж чадах уу даа 70 хүрсэн хүмүүс шүүгч хийдэг олон улсын практик байнаа тэд биднараас ухаантай шүү

Иргэн
Иргэн

Шүүхэд ард түмэн итгэхээ больсон.шүүх

Зочин
Зочин

avilgachin shvvgchided anharah tsag bolson

Зочин
Зочин

Шүүхэд нөлөөлөх нь бас хуулиар хориотой. Ерөнхий сайд учраас х�##�даж болно гэсэн үг биш. Чи өөрөө ийм агуулгаар бичсэн нь "захи�##�га" уу

Зочин
Зочин

Бид хэнийг яаж шүүж байгааг бүгдийг нь харж байгаа шүү дэ, Хэнч дуугарах эрхтэй.

Зочин
Зочин

ЗГ дэмжинэ

Зочин
Зочин

shvvh shvvgchid mongol ulsig buzarlaj avilgalig ihesgej bga tiim uchras avilgachin shvvgch narta ondor hariutslaga tootsoroi

Зочин
Зочин

Хүрэлээ одоо Оюун эрдэнийг оролдохоо болих хэрэгтэй

Элдэв Очир
Элдэв Очир

Шүүх прокрурор ЗГ-ийн дохиогоор хөдөлдөг болсныг худлаа гэх үү МАН-ынхаа бодлогоор хөдөлдөг болсон нь худлаа юу

Зочин
Зочин

Харин авилг�##�тай тэмцэх гэхээр нь тэс хөндлөн дуга раад ард түмний дургүйцлийг төрүүлж байгааг чам шиг нүүрсчин олж харах чадваргүй л дээ !

Зочин
Зочин

Аймшигтай шүүх

Зочин
Зочин

ЕСайд Оюун-Эрдэнэ ч Намаа нүүрсний хулгайчдаа сайн жүжиглэж хамга�##�ж байна даа... Муусайн оюуны хоосролд орсон мангуунууд үнэмшинэ гэж жигтэйхэн 2024-оны сонгуульд
Хүрэлбаатар Жавхлан Чойжоо Батболд нь ИХурлын гишүүнийхээ сууд�##�д байж байх бий дээ ????

Зочин
Зочин

ичижүхээсэй гол ажлаа хийгээч дээ ямар эргүү юм вэ

Зочин
Зочин

...сайтынханд баяр хүргэе.

Зочин
Зочин

асуудлыг буруу шийддэг нь үнэн шүү дээ. Шүүгчид маш чадвар муутай эрх мэдэлтэн болон мөнгөтэй хүнд үйлчилдэг нь үнэн шүү дээ.

Зочин
Зочин

Shuuh boliyoo shuugchid bugd avilgachid

Зочин
Зочин

Будаач будаач гэхээр сахлаа будна гэгч болоод бгаа юм уу даа

Зочин
Зочин

Хүрэлсүх Зарлиг гаргаад л Зоригтбаатар, Зүмбрэллам нтр-ийг ажлаас нь хусахад л муусайн юмнууд нам болно ш дээ !

Зочин
Зочин

Оюунэрдэнийг огцоруулб�##� олон нийт т�##�байд гараа нь тодорхой доо

бат
бат

зг ийм асууд�##� дэвшүүлж ярьдаг болсон нь том дэвшил юм. юм сайжрах ёстой.

Уншигч
Уншигч

Mongoliin shyyh buzriin gazar...
Shyyh ni buzar uchir mongolchuud orondoo barigdaj otond idegdsen tyvdismd tylegdej gadaad dotood har shar huvalzuudaa tejeesen navsgar gyilgachin uls bolson

Зочин
Зочин

Оюун Эрдэнэ зөв л юм ярьсан байна.

Зочин
Зочин

Шүүх засагл�##� арайл хариуцлагагүй үйлдэл гаргах юм шиг санагдах юмаа энэулс орныг чинь хулгач ичгүүргүй луйварчид сүйрүүлж байна шүүдээ харинч ч эдгээр асуудлаа хурдан шиидэж энэ эхлүүлсэн ажлыг ард түмэн маш сайн дэмжиж байна

Зочин
Зочин

Монголын шүүхийг 100% цэвэрлэхгүй бол болохоо бай сан шүү дээ. Одоо өөрсдийгөө, бас хулгайч нараа өмөөрөөд, төр засагруугаа ноцох нь ээ !!! 5 удаагийн хуулийн сайдын хоцрогдлын гай зовлон, хор хохирлыг ард түмэн шударга ёс ор сураггүй болсноор амсаж байгаа нь энэ юм даа.
Шүүх нь нүүрсний хулгайч нарын захи�##�гаар ажиллах аар ч одоо яах вэ, таминь ээ !
Ард түмэн шүүхэд " үл итгэх"-ээс хэтрээд, шүүхийг "үзэн ядах" шатандаа ороод байгааг Зоригтбаатар, Зүмбэрэллхам тэргүүтэй тэр хэдэн эргүү шүүгчид ойлгуулах цаг болжээ !!!
АРД ТҮМЭЭН ! Шударга ёсны төлөө шүүхэд хандах бус шударга ёсны төлөө "шүүхтэйгээ тэмцэх" цаг иржээ !!!

Зочин
Зочин

Шүүх замагл�##� шударгаар ажиллаж чадахгүй байгааг ард иргэд бүгд мэдэж байгаа, бүгд шүүмлэлтэй ханддаг шүү дээ. зөвхөн АН-ын асуудлыг УДШ 3жил завхруулж ирсэнийг худлаа гэх үү.Манайд шүүх засагл�##� ялзарч дампуураад олон жил болж байна шүү дээ.Одоо эрс өөрчлөлт хийх цаг болсон шүүү, УИХ, Ерөнхийлөгч нараа.

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж

Шударга ёсны төлөө ард иргэд Л.Оюун-Эрдэнийгээ хамга�##�ах л болно. Ийм Ерөнхий сайд Оюун-эрдэнэ Хүрэлсүх энэ хоёроос өөр байгаагүй шүү.

Зочин
Зочин

Оюуэрдэнэ ерөнхий сайдын сууд�##�д үнэхээр тэнцэхгүй. Их л дээрээс няц�##�сан чулуу шүү.

Холбоотой мэдээ

Back to top button