Нийгэм мэдээ

Тендер: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ажилчдаа ₮1.9 тэрбумаар "хооллоно"

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоол унд бэлтгэх ажлын 1.9 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.

Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 18-нээс эхлэн оролцгчдын материалыг хүлээн авч эхэлжээ. Харин наймдугаар сарын 2-ны 10.00 цагт хаах юм байна.

наймдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 10 минутаас эхлэн оролцогчдын хүсэлтийг хүлээж дуусах юм байна.

Тендерийн зорилтыг нийт ажилчидад ажлын байран дахь энерги зарцуулалтыг нөхөхүйц илчлэгтэй, амт чанартай, шим тэжээллэг хоол хүнсээр хангах гэж бичжээ. 1.9 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ажилчдадаа зориулан, өдрийн гурван удаагийн хоолоор хангахад зарцуулах юм байна.

Энэ нь хоолны газар байгуулах тухай асуудал биш бөгөөд, хоол үйлчилгээний компани сонгон шалгаруулан ажиллуулах замаар зөвхөн хоол хангамжийн асуудлаа шийдэх агуулгатай юм байна.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button