Хорих хугацаа нь хэтэрсэн 245 ялтны зөрчигдсөн эрхийг сэргээлээ

Прокурорын байгууллага 21 хорих анги, нэг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Ингэхдээ хорих ял эдэлж байгаа 5600, цагдан хоригдсон 3000, Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан 9800, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 16.488 хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тус тус хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн байна.
Түүнчлэн прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 3249 удаа танилцаж, 435 шалгалт хийжээ.
Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1255 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.
Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 245 хоригдол, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Эх сурвалж: УПЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үгүйсгэхийн арггүү энэ ёстой зөв ажил байна шүү гол нь нээлттэй ил тод улам эрчимжүүлж сар улирал болгон зохион байгуулаж байх нь зүйтэй хаалттай хаалганий цаан яамар ч дарамт шахалт эрүү шүүлт яавагдаж байган билээ тийм болхоор нээлттэй ил тод улирал бүхэн зохион байгуулж байх нь зүйтээ