Нийгэм мэдээ

"Норд бенз"-тэй явсан залуус онхолдож, жолооч нь нас баржээ

Автозамын тээврийн осолХовд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ботгоны хавцал гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Автозамын зорчих хэсгийн хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор жолооч Э/24 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан тул 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдлөгчид, зорчигч иргэн И /25 настай, эрэгтэй/, Э19 настай, эрэгтэй/, Э /17 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Норд бенз нь хулгайн юм бсан юм боловуу сагсуугаас боловуу хурдан морь унасан юм шиг л саактах юм даа залуусаа ингэж үх гэж ээж аав чинь төрүүлдэггүй шүү

Зочин
Зочин

ачааний машин барих насний хүмүүс биш байна яаж хэний иашин барив

Зочин
Зочин

Тэнд байгаа малчин айлаа зайлуулаачээ. Мал нь зам дээр бэлчиж байдаг ш дээ. Эвгүй нугачаатай зам дээр мал нь хариулж байгаа нэртэй малтайгаа бэлчиж байдаг. Малаас нь зайлуулах гээд дарвал зоолттой онхолдоно. Хавцлын түр зогсож болохгүй эргэлтэн дээр оркууд нь бас зургаа авахуулдаг юм уу яадаг юм манараад зогсож байдаг шүү дээ наад Ботгон дээр чинь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мал малчин

Холбоотой мэдээ

Back to top button