Нийгэм мэдээ

Сургууль, цэцэрлэгийн захирлыг сумын засаг даргын үзэмжээр томилдгийг зогсооно гэв

Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэхээ салбарын сайд цахим хуудсаараа мэдээлэв.

ТодруулбалХууль батлагдсаны дагуу боловсролын салбарт засаглалын шинэчлэл хийх гэж байна. Өмнө нь сумын Засаг дарга өөрийн үзэмжээр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилдог байсан бол одоо мэргэжлийн томилгоо хийх эрх зүйн орчин бүрдсэн. Хэн хамгийн туршлагатай, мэдлэгтэй, хамт олондоо үнэлэгдсэн хүн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлаар томилогдох засаглалын шинэ өөрчлөлт бий болсон.

Сүүлийн 5-6 сонгуулийн дараа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын 70-80 хувь нь солигддог. Тиймээс дан улс төрийн томилгоо явагддаг. Тухайн сум, орон нутагт аль нам ялна, тэр намд ажилласан хүнийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр томилдог байдлыг хална. Монгол Улс төрийн өмчийн 1000 орчим цэцэрлэг, 800 орчим ерөнхий боловсролын сургуультай. БШУЯ-наас ирэх намраас эхлэн бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын дунд аттестачлал явуулна.

Б.БАЯРТ

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өөрчлөгд таминээ
Өөрчлөгд таминээ

Хэн ажилд авч цалин өгнө тэрнээс шалтгаална гэж үг байдагдаа.
Боловсролын хувьд бол Яам нь мэдэж мэрэгжилтэй болвсон хүчнээ үнэлгээний стандарт хангасан багш нараа томилж ирээдүйн боловсролыг хангах нь маш чухал энэ л улс орныг маань эзэнтэй болгоно.
Засаг дарга нар сургууль цэцэрлэгээ томилоод ирвэл багаасаа өглөг авцаа цаашлаад цүнх баригч болж эцэст нь газар шороогоо зарагч болж хөгширнө дөө
Сайн бод бод ухаарах нь оройтоод байна шүү

Зочин
Зочин

Зөв шүү аймаг сумын мэргэжилтэй боловсон хүчнүүд чинь чухал шүү эд нар шинэлэг оюунлаг байж бусдыгаа байлдан дагуулна биздээ. Монгол хүмүүсийн боловсрол ингэж шалдаа унах гэж байх уу? Одоо бүгдийг шинээр эхлэх цаг болсон гэхдээ гадныханыг дурайх биш шүү. Зүгээр боловсон хүн гэж ямар байх ёстойг ойлгох, ойлгуулах цаг нь болсон шүү.

Зочин
Зочин

Pop -

Зочин
Зочин

Хамт олноос нь санал авбал нэг их үнэн гарахгүй шүү. Учир нь танил тал, нутаг ус, мөнгө өгсөн хүмүүс дийлэнх нь бдаг. Хамгийн гол нь мэдлэг,чадвар шүү.Мэдлэгээс чадвар болж хөгжинө энэ л чухал бна

Холбоотой мэдээ

Back to top button