Нийгэм мэдээ

Иргэнийг цонхоор үсрэхийг завдуулсан барилгын ажлыг өнөөдөр зогсооно

БЗД-ийн 1-р хороо буюу РЦНК орчимд барилга барьж буй ЦЭЭБ ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, шалгуулна гэж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдэгдлээ. Тэр БЗД-ээс сонгогдсон гишүүн юм.

Э.Бат-Амгалан "РЦНК орчмын асуудал сүүлийн үед газар аваад буй. Тухайн орчмоос сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд ажлын алба, нийслэл, дүүргийн удирдлагуудтай олон удаа газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ оршин суугч, иргэдэд хэлж, холбогдох албан бичгийг шат шатны байгууллагад хүргүүлж байсан.

Тэгвэл өнөөдөр хотын дарга хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлээд байсан "ЦЭЭБ" ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах захирамж гаргана гэдгээ мэдэгдлээ.

Нэг хүн, нэг компанийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гарах болсонд талархалтай байна. Бидэнд бетонон ширэнгэ биш, ногоон байгууламж, ээлтэй орчин хамгийн их хэрэгтэй" гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чугун
Чугун

ЦЭЭБ гээд Цагдаагийн баахан байшин барьдаг компани даа , цагдаатай их холбоотой компани

Зочин
Зочин

Yamar goy medee ve. Mgld neg ch bolov eyereg yum unshih saihan bainaa. Oir orchnii orshon suugchdad bayar hurgii. Eh delhii bidniig eveeg.

Зочин
Зочин

Бичиж байгаа зүйлийнхээ логик,болон найруулгадаа анхаармаар…Дээрх мэдээг эхлээд уншихад өөө энэ хотын дарга тань хамгаалалтын албаар хамгаалуулж ажлыг нь эхлүүлсэн юмуу гэж ойлгогдохоор байна …Гэтэл яаж найруулж эхлэх вэ: Хамгаалалтынхнаар хамгаалуулж ард түмний эсэргүүццлийг дарж , барилгын ажлаа эхлүүлэхээр мөнгөнд улайрч байгаа“ЦЭЭБ ХХК”-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу эрхийнхээ хүрээнд хэмжээ авах,захирамж гаргана гэдгээ Хотын дарга мэдэгдлээ.

Зочин
Зочин

Мэдээний үнэлгээг зургаар авахдаа агуудгаа тодорхойлох бичлэгийн чадварт үнэлгээ авч байвал зүгээр.

Зочин
Зочин

Зүгээр л бариул тэр барилгыг нь... Угаасаа энэ хот, энэ улсад хөл толгой гэж байхгүй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button