Нийгэм мэдээ

13.2 га газар чөлөөлсний 6 нь эзэнгүй байсан тул Нийслэл өөртөө авлаа

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа.

Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам, сүлжээ, нийгмийн дэд бүтцийн зориулалтаар 13.2 га газрыг чөлөөлсөн.

Үүнээс 7.2 га газрын эрхийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, инженерийн шугам сүлжээ, авто зам, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шилжүүлсэн юм. Үлдсэн зургаан га орчим газар нь ямар нэгэн эзэмшигчгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан.

Үүнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, авто замын барилга, байгууламж болон Дэнжийн мянгыг дулаанаар хангах хийн станцын барилга байгууламж барих зориулалтаар трасст  өртсөн нэгж талбарууд багтаж буй.

Цаашид тус зургаан га газрыг бүртгэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар эзэмших эрхийг НЗДТГ-т шилжүүлэх, нэгж талбаруудын судалгаа хийх асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дэмжсэн байна.

Эх сурвалж: НИТХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хугацаандаа ашигаагүй бол хураа

Холбоотой мэдээ

Back to top button