Нийгэм мэдээ
Монгол хүүхдүүд олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль авлаа

Швейцарын Цюрих хотод долоодугаар сарын 16-25-нд болсон олон улсын химийн олимпиадаас Монгол сурагчид хүрэл медаль хүртжээ.
"Орчлон" сургуулийн сурагч А.Амартүвшин, Б.Номин нар хүрэл медаль, "Шинэ Монгол Харумофужи" сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай шагналт байранд шалгарчээ.
Уг олимпиадад дэлхийн 87 улсын 348 сурагч мэдлэг оюунаа сорьж Монгол улсыг төлөөлөн дөрвөн сурагч оролцсон байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.