Нийгэм мэдээ
АЖ А.Долгор, УГЗ Л.Балхжав, Д.Чулуунбат нарын 11 эрхэм Төв аймгийн "Хүндэт иргэн" боллоо

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан ИТХ-ын тогтоолоор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үйл ажиллагаа нь аймгийн иргэд, хамт олон, мэргэжлийн байгууллагад үнэлэгдсэн, мэдлэг боловсрол, хуримтлуулсан баялаг туршлагаа улс эх орон болон төрөлх нутгийнхаа үйл хэрэгт зориулж, идэвх зүтгэл гаргаж буй эрхмүүдэд "Хүндэт иргэн" цол хүртээлээ. Үүнд,
- Зуунмод сумын уугуул, УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд
- Алтанбулаг сумын уугуул, UBS телевизийн ерөнхий захирал, найруулагч, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжав
- Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Ардын жүжигчин Аюурзанын Долгор
- Баянцогт сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, малчин, саальчин Самбуугийн Наранцэцэг
- -Баян-Өнжүүл сумын уугуул, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын арслан, Ардын багш Лувсанчимэдийн Сосорбарам
- Жаргалант сумын Өгөөмөр багийн өндөр настан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Чимэг-Очирын Шаравдорж
- Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Дамбадаржаагийн Онон
- УИХ-ын асан, Төв аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Сундуйн Батболд
- Дэлгэрхаан сумын уугуул, Харанга хамтлагийн ахлагч, МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат
- Бүрэн сумын уугуул, Үйлчилгээний гавьяат ажилтан Баатарын Туул
- Зуунмод сумын Баруун-Зуунмод багийн иргэн, МУГЖ, Зууны манлай хос дуучин Үржингийн Вандан, Дэмбэрэлийн Дуламсүрэн нар хүндэт иргэн боллоо.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
busad n yahav bolj , harin hujaa Balhjav bol tuv aimag bishee ! ner zuuh ih l durtai bolj .