Нийгэм мэдээ

Ажилтныхаа охиныг тэмцээнд явуулахаар нэг өдрийн цалингаа өгцгөөжээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон ажилтныхаа хүүхдэд нэг өдрийн цалингаа хандивлажээ.

Тодруулбал, тус газрын ажилтан Б.Одончимэгийн охин Г.Нандинцэцэг Рум улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдах Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, өсвөр насны ангилалд анх удаа Өмнөговь аймгаа төлөөлөн оролцох гэж байна.

Охин тус тэмцээнд оролцоход санхүүгийн зардал өндөр гарч учраас аймгийн хэмжээнд хандивын аян өрнүүлж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн газрын хамт олноос нэг өдрийн цалин нийт 2 сая төгрөгийг хандивлажээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү, амжилт хүсье

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна. Охинд амжилт

зочин..
зочин..

Наадам хийнэ бөх моринд машин бэлэглэнэ, гадагшаа хүүхэд тэмцээнд явахад санхүүжилт олдохгүй,ажилчид хандив цуглуулж өгч явуулна. Сонин байгаа биз . . .

Өвгөн...
Өвгөн...

Тэр хэрэгтэй хэрэггүй үмхии бөхчүүдэд 100 зуун саяаар мөнгө өгөөд долигоноод бдаг сонин гарууд хааччихав..Энэ мт схан залуусаа дэмжээсэй блээ..

Зочин
Зочин

Өмнөговь гэхээр хэт жалга довны асуудал байна. Монгол улсаа гэвэл зүгээр шүү

Холбоотой мэдээ

Back to top button