Нийгэм мэдээ

Орон нутгийн замд яваа жолооч нарт цагдаа кофе өгч, даралтыг нь үзэж байна

#Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих иргэдийн хөдөлгөөн их байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрынхан жолооч нарт үйлчилгээ үзүүлжээ.

Цагдаа нар Баянгол сумын байнгын постонд төв замаар зорчиж байгаа жолооч нарын даралт болон зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалган ажиллаж байна.

Жолооч та бүхэн:

-Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,

-Хурдаа тохируулах,

-Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,

-Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,

-Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,

-Баталгаагүй замаар зорчихгүй байх,

-Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг байна аа. Амжилт хүсье????????

Zochin
Zochin

Сайхан арга хэмжээ байнаа. Хүний төлөө ажилланаа гэдэг энэ шүү дээ.

Бао
Бао

Кофе зүрхэнд муу бас даралт ихэсгэнэ даралт ихэсгэх гээд байгаа юм уу буулгаж хянах гээд байгаа юм уу ямар ч авцалдаа алга

Иргэн
Иргэн
Reply to  Бао

Кофе багавтар уувал зүрхэнд сайн

Миний бодол
Миний бодол

Гоё санааг хэрэгжүүлсэн бнаа иргэд сэтгэл ханамжтай бгаа байхаа баярлалаа

Холбоотой мэдээ

Back to top button