‟Баянзүрх дүүргийн 63.5 мянган м.кв талбайг халдаргүйжүүллээ”

Үерийн голомтод ажиллаж буй ажилчдын эрүүл мэнд, халдваргүйжүүлэлтийн талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Гамшиг нийтийг хамарсан ослын үеийн тайван арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Л. Түвшинбаяртаас тодрууллаа.
-Үерийн голомтод ажиллаж буй ажилчдын халдваргүйжүүлэлт болон эрүүл ахуй талаас нь ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь нийслэлийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн албаны чиг үүргээ биелүүлэн НОК-ын шуурхай штабт ажиллаж байна. Халдваргүйжүүлэлтийн тухайд үерийн голомтод ажиллаж буй ажилчин, албан хаагчдыг хооллох үеэр штабын байранд нэвтрэхэд хувцас хамгаалах хэрэгслийг ариутган, гар угаах халдваргүйжүүлэх заавраар ханган, гарын ариун цэвэрт анхааран ажиллаж байгаа.
-Үерийн голомтод ажиллаж буй ажилчдыг хувцас болон хамгаалалтаар хангасан уу?
-Үерийн голомтод ажиллаж буй ажилчид, албан хаагчдыг Нийслэлийн ОБГ-аас хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн ханган ажиллаж байна.
-Үерийн голомтод буй айл өрхүүдэд авч буй арга хэмжээ бий юү?
-Голомт дахь айл өрхүүдэд бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу мэргэжлийн анги буюу БЗД-ийн Эрүүл мэндийн төв, өрхийн Эрүүл мэндийн төвүүд тухайн нутаг дэвсгэр хороодын хэсгийн ахлагч болон хорооны удирдлагуудтай хамтран иргэдэд эрүүл ахуйн зөвлөмжийг гараас гарт тарааж байгаа. Мөн үерийн голомтод буй айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээг гудамжаар цагаан хоолойгоор хүргэж байна.
-Үер буусан хэсгүүдэд зөөврийн эмнэлэг байгаа юу?
-Эмнэлгийн тухайд БЗД-ийн Эрүүл мэндийн төвөөс хоёр баг 127 дугаар сургуулийн байршилд 24 цагаар үерийн голомтод ажиллаж буй албан хаагчид болон төрийн нүүлгэн шилжүүлэлтийн байраар үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндэд анхааран ажиллаж байгаа. Төр нүүлгэн шилжүүлэлтийн байранд байрлаж буй иргэдийн ариун цэвэр болоод халдваргүйжүүлэлтийг ч хийн ажиллаж байгаа гэдгийг онцлоё.
-Үерийн голомт орчмоор халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн үү?
-Өчигдрөөс БЗД-ийн 21 дүгээр хороо Бага тархины нэгдүгээр гудамжны айл өрхүүдэд гадна талбайн 61 мянга, дотор талбайн буюу байшин, гэр, үйлдвэрлэл, гражийн доторх 2.5 мянга, нийт 63.5 мянган метр квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Өнөөдрөөс лаг шавар зайлуулсантай холбогдуулж халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ДАВААСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.