"Драгон" төвд гарсан түймэр барилгын зүүн жигүүрийн нэг давхраас эхэлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах "Драгон" худалдааны төвд гал гарлаа. Тус гал түймэр энэ сарын 21-ны өдөр буюу өнөөдөр 13.00 цагийн үед эхэлжээ.
Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13.29 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажилласан байна.
Тодруулбал, "Драгон" худалдааны төвийн зүүн жигүүр болох долоон давхар бүхэлдээ шатжээ.
НОБГ-ын аврах, гал унтраах багийнхан ""Драгон" худалдааны төвд гарч буй уг гал түймэр нэг давхраас эхлэн гарсан болох нь тогтоогдлоо. Түймэрт өртсөн хэсэгт байрлаж байсан худалдаа үйлчилгээ эрхлэгчид мөн иргэдийг барилгаас шуурхай гаргаж ажилласан юм" хэмээв.
Тус түймрийг Онцгой байдлын алба хаагчид 14.02 минутын орчимд бүрэн унтарсан байна.
О.ОНОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.