Зүрхээ эмчлүүлж, эм уусан гэх М.Бадарч гацаанд орж, "допингийн" Ж.Хатанбаатар зугтжээ

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг нэр зарлаагүй ч “Сүүлд хариу нь ирсэн бөхийн сорьц эерэг гарсан” гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө улсын арслан М.Бадарчаас бусад бөхчүүдийн сорьцын хариу ирсэн агуулгаарх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.
Тэгэхээр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг битүү утгаар “М.Бадарчаас допинг илэрсэн” гэх мэдээллийг өгчихсөн болж таарч буй.
Гэвч энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ч, Улсын баяр наадмаар “Арслан” цолны болзол хангасан М.Бадарч ч албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Нэг. Допингийн эсрэг ТББ-ыг гэр бүлээрээ удирддаг Ж.Хатанбаатар тарьсан хэрүүлээрээ тайлбар хийнэ үү?
Наадам нь манай үндэсний ондоошлыг дэлхийд сурталчилдаг, амин чанартай, тухайлсан онцлог бүхий тэмдэглэлт баяр. Тусгаар улсын үндэсний ондоошил, эв нэгдэл, хүсэл зоригийг илэрхийлсэн чухал баярын үнэ цэнийг бөхчүүдийн допингийн асуудал жилийн жилд үлэмж хэмжээгээр унагасаар байна.
Ядахад, допингийн асуудлыг төр өөр дээрээ тухайлан хариуцсан нэгжгүй. Улсын допингийн асуудлыг хариуцсан агентлагийн чиг үүргийг хувийн НҮТББ статус бүхий “элэгний” Ж.Хатанбаатар эмчийн гэр бүл 2007 оноос хойш гэр бүлээрээ хамтран удирдаж, төр болон спортын холбоодоос санхүүждэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй.
Эл Төрийн бус байгууллага бөхчүүдийн допингийн асуудлаар нийгмээр нэг хэрүүл тарьчхаад, Ж.Хатанбаатар эмч ямар ч байр суурь илэрхийлэхгүй алга болчихдог нь хачирхалтай.
Бид Улсын арслан М.Бадарчаас үнэхээр допинг илэрсэн эсэх талаар тодруулга авахаар МҮОХ-ны хоёрдугаар дахь Ж.Хатанбаатарын удирддаг “Допингийн эсрэг үндэсний төв”-д очиход хаалга нь цоожтой, эзэнгүй байдалтай байв.
Видео: Ж.Хатанбаатараар удирдуулсан “Допингийн эсрэг төв”-ийн ажилладаггүй хонхтой хаалга цоожтой, эзэнгүй байнаВидео: Ж.Хатанбаатараар удирдуулсан “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага”-ын ажилладаггүй хонхтой хаалга цоожтой, хариулт өгөх эзэнгүй байна Дэлгэрэнгүйг: https://eguur.mn/430463/
Posted by Eguur News on Wednesday, August 23, 2023
Тус ТББ-ын тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал Д.Мөнхболд нар утсаа авсангүй. Энэ бол дээрх ТББ-ын жил бүр өөрсдөө дуугарахгүй ч допингийн асуудлаар бөөн хэрүүл тарьж орхиод, алга болчихдог дүр төрх нь юм.
“Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага”-ын тэргүүнээр эмч Ж.Хатанбаатар, Удирдах зөвлөлийн гишүүнээр түүний хүү Х.Дэлэг, Гүйцэтгэх захирлаар нь түүний хүргэн Д.Мөнхболд, Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар хүү Х.Занабазар нь ажилладаг. Эднийх 2017 онд 200.0, 2018 онд 250.0, 2020 онд 455.0 сая төгрөг зэргээр төсвөөс санхүүжсээр иржээ.

Ж.Хатанбаатар нь Архангай аймгийнх. Энэ утгаараа тус аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдож, Хөгжлийн банкны хэргээр яллагдаад буй Ё.Баатарбилэгийн хүмүүс ч "Допингийн эсрэг үндэсний төв"-д хамаатай. Энэхүү Архангайн хамаарлыг ЭНЭ линк дээр дарж уншина уу.
Хоёр. Зүрхээ эмчлүүлсэн гэх М.Бадарч хэрхэхээ шийдэж чадахгүй, гацаанд оржээ
Улсын арслан М.Бадарч өөрийн нүүр хуудсандаа "Харж л бай" гэх үг бичээд, мөн л таг чиг болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, М.Бадарчаас өмнө нь Харцага Ц.Мөнхбаяраас илэрсэнтэй ижил төрлийн допингийн бодис илэрсэн аж. Уг төрөл нь, бүх цаг үед хориотой ангилалд багтдаг гэдгийг тодотгож байна.
Улмаар ХЗДХЯ-наас Улсын аварга М.Бадарчийг шинжилгээний хариугаа очиж авсан. Ингэхдээ хавар эмчилгээ хийлгэсэн гэдгээ хэлсэн гэх мэдээлэл байна. Тэрбээр хэвлэлд хэрхэн хандах, дахин шинжлүүлэх, шүүхэд хандах зэрэг асуудлаар дотооддоо ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрээгүй байна гэх мэдээллийг тойрон хүрээллийнхэн нь өгөв.
Бид Улсын арслан М.Бадарчийн багш болох “Бөхбилэгт” дэвжээний дасгалжуулагч, улсын гарди Д.Рагчаатай холбогдож, шавийнх нь талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
-Та М.Бадарчтай холбогдсон уу?
-М.Бадарчтай ярихад “Би өөртөө итгэлтэй байна. Ямар ч допингийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглээгүй. Багш аа, би өөрөө ч гайхаад байна” гэсэн.
-Зүрхний тэжээлийн төрлийн бэлдмэл илэрсэн гэгдэж байгаа?
-Би энэ талаар нарийн мэдээлэлгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл л харж байна. Бадарчийн хувьд өнгөрсөн хавар зүрх, судасны оношоор эмчилгээ хийлгэсэн. Өөрөө маш хөдөлмөрч, энэ хүртлээ их хичээсэн залуу хүн учраас бид бүгд гайхаж байгаа.
-Шинжилгээний хариуг албан ёсоор та бүхэнд танилцуулсан уу?
-Үгүй. Монголын бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв мэдээлээгүй байхад хэвлэлээр нэр зарлагдсан явдлыг үнэхээр гайхаж байгаа.
Тодорхойгүй нөхцөл байдлууд юу өгүүлэв
Бөхчүүд нийтлэг байдлаараа допингийн эсрэг эл ТББ-таа ихээхэн дургүй. Бөхийн холбоон дээрээ ч эв түнжин муутай хэвээр байна. Нөгөө талд сэргээшийн төрлийн бэлдмэлийг түгээмэл хэрэглэж, шинжилгээгээр илрүүлэхгүй байх чиглэлд бөхчүүдийг бүр мэргэшиж гүйцсэн гэх яриа ч гарсаар удав.
Төр талаас харахад, ХЗДХЯ допингийн эсрэг бодлого явуулахдаа өөрсдөө ил гарахгүй, бусдаар хүн нэрлүүлэх "хэрүүлийн" явуургүй арга хэрэглэж байгаа нь ч асар буруу зарчим юм. Бүхий л асуудал руу ажил хэрэгчээр ордог "хэрүүлч" сайдтай газар допингийн эсрэг гэх ТББ дахь Ж.Хатанбаатарын эрх дархыг яагаад хумьчхаж чадахгүй байгаа нь хачирхалтай.
Түүнчлэн өмнө нь Ж.Хатанбаатарын ард байдаг Б.Бат-Эрдэнэ аварга харсаар үзсээр байж, Э.Оюунболдыг допингийн асуудлаар явуулчхав. Энэ удаагийн кэйс л гэхэд, М.Бадарч, Ж.Хатанбаатар нар Архангайн угшилтай, улс төрчдөөрөө дамжсан холбоостой мөртөө түүнийг "аргалалгүй" үлдээв.
Субьектив байдлаар жил бүр допингоор хүн сонгож, туг тахидаг уу гэх хачин жигтэй асуудал сөхөгдөх юм. Хэрэглэсэн нь баттай гэгдэх бусад бөхчүүд ямар зарчмаар допингийн асуудлаас мултраад байгаа вэ зэрэг асуудал анхаарал татаж буй.
Г.ИТГЭЛ
Видео эвлүүлгийг: Б.МЯГМАРБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө онг ороо хар б�##�арч
Допинг хэрэглэж түрүүлдэг бөхтэй НААДМАА гэж. Наадам биш хэл ам хэрүүл тэмцэл боллоо. Түрүүлсэн бөхөд 5,6,7 гийн даваанд унасан бөхчүүд түрүүлчих боломжийн хааж байгаа хэрэг юм .Допинг хэрэглэж түрүүлсэн бол барилдах эрхийг нь олон жилээр хас .Тухайн наадмын бөхийн с�##�бар хорооны улсаас гаргасан мөнгийг нь төлүүл.Наадмыг наадам биш ард түмнээрээ тохуурхан байхад иймэрхүү арга хэмжээ аваач ээ . Хэрэглээгүй гэх юм бол бэлэн 2-р сорьцоо өг . Бэлэн тэндээ байж л байгаа.
Мэдээж Аав, хүү, хүргэн. Үүрэлсэн газар үгсэж л таараа.Монголд гайгүй бөх, гайгүй.чад�##� чансаатай,бөх гарахаар допин хэрэглсэн гээд ,харлуулна.Төр түмэн.нүдтэй төрсөн бие хоер нүдтэй шүү.Бадарч өөрийнхөө хүчээр барилдсан з�##�уу хүн шүү.Энэ хүү элдэв юм.хэрэглэх бөх биш ,Бөхөө хамга�##�аарай,Ард түмэн минь .
увсын харууд нэг ингэсгээд гаршаад байна уу даа
Увсаас энэ жил допингийн явцын шинжилгээ гэдгээр 2 бөхийн эрх хасагдсан. Тэднийг хэн жийсэн бэ. Тэд нар допингийн эсрэг төвийг атгадаг Архангайнхан нутгархаад хорлочихлоо гэж үг хэл гаргаагүй. Хэнтийнхэн Оюунболдынхоо бурууг увсынхан хорлочихлоо гэж дандаа гонгинодог.Чи ч гэсэн Хэнтийнх гэдэгт итгэж байна. Өөрсдөө баасан дээрээ хөльтирч уначихаад өрөөлөөс буруу эрэх хэрэг
байгаа юмуу..
Энэ бол хорлон сүйтгэл. Монгол төрөөр тоглож байгаа зүйл байна. Маш ноцтой асууд�##�. ТББ ямарч буруугүй.
Допинг хэрэглэж байдаг арчаагүй новш
Наад нам дагасан өлөн хулгаачууд ашигтай бол хачиг шиг на�##�дан ашиггүй бол зүгээр л тоохчгүй байхгүй гэж хэлүүлээдл сууж байгааадаааа л�##�рууд
Бадарч бол зориуд хэрэглэх хүн биш юм билээ харахаас. Хэл ам ямар дарамттай юм бэ?
Хэрэглэх хүн мөн бишийг чи мэдэхгүй ээ.Тэнд бэлэн 2-р сорьц нь байгаа гэдгийг сана.
ТББ юм бол урагсаад байх юмгүй шүү дээ Орох ч хүн олдохгүй хуулийн тоонд нь бариулах гээд ойр төрлийн найз нөхдөө ч оруулахад хүрдэг шүү дээ Өчнөөн жил урдаа барьдаг ажлыг нь хийсэн юм биш үү
Нүдний булай Бадарч, шударга бай л даа, авсан цол хэргэм, бэлэг сэлтээ буцааж өгөө. Яаж бусдын нүүрийг харна даа, үндэсний бөхийг бөхчүүд нь Монголын эмгэнэл болгож байна даа.
Хатанбаас мөн ч олон хүний амиар одоо тоогоо �##�дсан элдэв тана хужаагаас оруулж туршлаа хүн амыг цөөлөх гэж одонгоор хүртэл шагнуулаад хамт нүгэл үйлдэж бгаа нүгэлтэнгүүдийг дээрээс харж бгаа шүү!!!!!
ӨӨ ЯАНАА ҮХЭНГЭЭ АЛДАЖ АРСЛАН ЧААЖААХАД ОДОО ТЭГЭЭД ДОПИНГ БОЛЧЛОО ӨӨРӨӨ САНААТАЙ ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙХ ХООЛ ЦАЙНД НЬ СЭМХЭН ХИЙГЭЭД ХОРОЛСОН БАЙХ ЗҮРХ МУУТАЙШТ БАДАРЧ ЗҮРХЭЭР НЬ ХАТГУУЛААД ШЭЭС НЬ ГОД ГОД ГЭЭД БАНДААЖАА НОРГООД БАЙДАГ ГЭЖИЙСААН ЭНЭ ҮНЭН БАЙХӨ ТЭР ДОПИНГ ХЭРЭГЛЭХ КҮН БИЧ
Улсын наадмын түрүү бөхийг допингийн хариу гарт�##� зарлахгүй байя. Бөх дуусаад бүгдээрээ чимээгүй тарцгаах хэрэгтэй болж байна.
Tiim shu
Balai system halah bolson, ger bvleerei ingej system vvsgej hvmvvsiin dund hagral butral vvsgeed yaahiin bee, Hatanbaatar emch ingej bolohgvuee. Ta ger bvlerei iim ajil hiideg mgl.d bdag vzegdel
Энэ маш ноцтой асууд�##� боллоодоо ТББ ,Улс төрийн нөлөөлөл ч юм шиг харагдуулж эхэллээ , ХҮН хохироолгүй эртхэн шиг нарийн учрыг нь олж тогтоомоор юм даа Буруутай хүмүүсд хариуцлага тооцвол Дараа дараагийн хүмүүсд анхааруулга болно
Ер нь үндэсний бөхөөс допинг авдаг асуудлыг болих хэрэгтэй. Бахарх�##� болсон үндэсний бөх ш дээ. Японы сумогоос допинг авдаггүй
Argagui nairaand ordoggui emch yum bishuu nutag us gehgui uneneer yavsan bna khatanbaatar emchid bayar hurgiy
Бөх үндэсний спорт ОУын дүрмийн дагуу ш?##?гадаг бол хүндэтгэхээс өөр аргагүй ОУн анагаахын ёс зүйн дүрэм гэдэг маш том юм байдаг шүү Эрх зүйн мэдлэггүй байж хамаагүй үйл ажиллагаа руу орж шаардах эрх ҮБХд байхгүй
Үнэн бол Хангайг б�##�лаж байна арчаагүй новш вэ? Хангай гарцаагүй түрүүлэх байсан юм!!