НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Чинбатын хэргийг прокуророос цагдаагийн байгууллага руу буцаажээ

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг цахим орчинд тархсан. Эл үйл явдал болоод хоёр сар найман хоног өнгөрч буй.

Л.Чинбатын хоёр хавтаст хэргийг долоодугаар сард цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурор руу шилжүүлсэн хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаажээ.

Хэргийг эргэн сануулахад зургаадугаар сарын 15-ны өдрийн 13.40 цагт Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутгийн иргэн Б, М нарыг тээврийн хэрэглээр хөөж, мөргөсөн гэх мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, дуудлагын дагуу шалгасан байдаг.

Энэ хэрэгт,

  • Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • яллагдагч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/
  • яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэж байсан юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 23, 2023 18:16

Энэ нөхрийн дураараа авирл�##� нь үнэндээ түмэн олны дургүйг хүргэж байна шүү

Зочин
Зочин
8 сар 23, 2023 19:53

Арчаагүй өлөн новшнууд хэдэн цаас авах гэж хэргийг нь нааш цааш шидэн �######�ийг нь долоох шахаж байгаа биз

suhee
suhee
8 сар 23, 2023 20:59

UlAAN TSAGAAN BOLSON HEREG DEER INGEJ BAINAAAA? MASHIN MEHNIJM ASHIGLASAN HEREG HUND YALTAI

Yug ni butsaagaad bga yum be
Yug ni butsaagaad bga yum be
8 сар 24, 2023 07:32

Yug ni butsaagaad bga yum be. Bichleg ni tumend tugsen asuudal should dee. Tuhailan yu bolsniig ni meduulgeer todruulaad, terhuu uildeldee gemshij bga esehiig ni buy gem buruugaa uhamsarlasan esehiig ni notloh barimtiin hemjeend burduuleed l shuuhed shiljuuleh asuudal shuu dee. Dahin helye tumen harsan agaad Nomin saidiin aav Chinbatiin uildeld yamar ch argagui hamgaalalt, gartsaagui baidliin ulmaas hisen uildel geh met gemt hergiig uguisgeh nuhtsul harahdaagui. Tsagdaa duudah bolomj baisaar baital ulaan tsaim l huniig mashinaaraa dairch ami nas, eruul mended ni hohirol uchruulahaar uildel gargasan shuu dee! Prokuror ingej tsagdaa ruu butsaaj bgad hergees multlah geed bga yum uu haashaa yum be?!?!?!
Ar deer ni onoo muu tsagdaa l muu ner zuugeed duusna gej prokuror haraagui l yum bol todorhoi asuudliig shuuh ruu ni yavuulmaar yum!!!...

Зочин
Зочин
8 сар 24, 2023 08:48

Иргэн Чинбат, яллагдагч М,Г,Б нар юм биз дээ

Зочин
Зочин
8 сар 24, 2023 16:41

Мөнгө ч хүчтэй юмаа.

Зочин
Зочин
8 сар 24, 2023 17:18

Мөнгөгүй иргэн ийм хэрэг үйлдсэн бол тэр оройдоо шоронгийн ха�##�га татчихсан байгаа. Монголын хууль гэж мөнгөтэй хүнд үйлчлэхгүй юм даа.

Зочин
Зочин
8 сар 24, 2023 18:41

ЧИНБАТ БОЛ ИХ ГАРЫН ШҮРЭН ТОЛГОЙЙ ШҮҮ ОХИНДОО САЙДЫН СУУДЛЫГ ХУДАЛДАЖ АВААД ӨГЧИХСӨН НӨГӨӨХ НЬ ЖААХАН ДОНГИО ТӨРХТЭЙ СОЁЛЫН САЙДЫГ БОЛ САМАРЧ БАЙГААШТ.ЧИНБАТ ЯЛ АВЧ ҮЗЭГДЭЭЧ ХАРАГДААЧ ГЯЛТАЙГААЧ ГАЧААЛДААЧ БЫСДА ТОРГУУЛИАД Л ӨНГӨРНӨ УГ НЬ БОЛ ЭНЭ ХЭРЭГ НЬ 99 ЖИЛИЙН ЯЛТАЙ ЗҮЙЛ АНГИ ЮМ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
8 сар 25, 2023 02:22

Мэдээжийн үйлдлийг яагаад ингэдэг юм бээ Жирийн иргэдийг шуурхайгаар шуурхай шийддэг биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button