Нийгэм мэдээ

18-р сургуулийн хордсон 22 хүүхдийг ХУД зардлыг нь хариуцаж сувилалд явууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн ЭМТ-өөс хордлогод орсон нийт 22 сурагчийн эмчилгээний зардлыг нь хариуцаж сувилалд явуулжээ. Сурагчид сувилалд долоо хоног хэвтэж эмчлүүлээд ирэх Даваа гарагаас хичээлдээ хэвийн суралцах аж.

Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар зэрэг зургаан байгууллагад шинжээч томилсон. Эцсийн байдлаар бүх газруудын хариу дүгнэлтийг нэгтгэж танилцуулна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

возрастная истерия

Зочин
Зочин

Дүгнэлт нь гарахгүй удаад бгаа нь нэг л учиртай бас ямар эрх мэдэлтэн орооцолдсон юм бол хүүхдүүд нэг биш удаа хохироод байхад

Гол нь шалтгааныг нь л олох хэрэгтэй.
Гол нь шалтгааныг нь л олох хэрэгтэй.

Сувилал бол эмчилгээ биш.

Холбоотой мэдээ

Back to top button