
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 09-р сарын 21 болон 10 сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар холбогдох зургаан байгууллагад шинжээч томилон ажилласан.
Тэгвэл өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" хэмээн мэдэгдэв.
Энэ талаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн багш болон эцэг эхийн төлөөллөөс тодруулахад тэдэнд ямар ч урьдчилсан мэдэгдэл өгөлгүй, шууд хүүхдүүдийн эрхэд халдсан талаар ярилаа.
Тодруулбал, 6в ангийн багш Н.Мягмарсүрэн "Бидэнд ямар ч урьдчилсан мэдэгдэл хүргээгүй. Шинжилгээний хариу яаж гарсныг ч огт танилцуулаагүй байж шууд ийм мэдээлэл хийснийг бид ойлгохгүй байна" хэмээв.
6в ангийн сурагчийн ээж З.Сонинжаргал "Сайд нь хүүхдүүдийн эрхэд шууд халдаж, өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийлээ. Хордсон сурагчдын тал хувь нь одоо сувилалд байгаа. Үлдсэн тал нь хичээлдээ хэвийн явж байна. Гэтэл тэдний эрхэд шууд халдаж, мансууруулах бодис хэрэглэсэн гээд зарлачихлаа. Одоо бүх хүн хүүхдүүдийг л буруутай юм байна гэж ойлгож байна.
Зөвхөн нэг багшийн нэг хичээл дээр л хордсон гэж мэдэгдлээ. Гэтэл хүүхдүүд бүтэн 3 цагийн турш тухайн үнэрийг тэвчиж байгаад тэсэхээ болиод хэлэхэд 3 дахь цагаас нь л багш нь агаарт гаргаж, эцэг эхийг нь дуудсан. Хүүхдүүд ангид ороход л муухай, сонин үнэр гарч байна гэж хэлсэн. Хоёрдугаар цаг дээр Нийгмийн хичээл орж байхад багшдаа хэлэхэд багш нь огт тоогоогүй байгаа юм. Тэгээд гуравдугаар цагаас Орос хэлний багшдаа хэлж байж ангиас гарч, салхилсан байсан. Манай хүүхдүүдийн анги өдрийн ээлжинд ордог. Гэтэл өглөөний ээлжийн 8-р ангийн сурагчид гуравдугаар цагаас эхлээд л эвгүй үнэр үнэртэж байсан гэдгийг ч хэлсэн.
Хамгийн хүнд байснаар нь зөвхөн манай хүүхдийг л нарийн шинжлэхэд хүчил төрөгч дутагдаж, тархинд нь хаван үүссэн байна, хүндэрвэл харвалт өгөх магадлалтай гэж эмч хэлсэн. Тэгэхээр бусад нь ч гэсэн хүчилтөрөгчийн дутагдалтай л байгаа.
Хүмүүс хоёр өөр хичээлийн байранд хордсон бол хүүхдүүд л буруутай гэж ойлгоод байна. Гэтэл хүүхдүүд хоёр дахиа хорддог 10 сарын 12-ны өдөр хот даяараа л муухай үнэртэж хүн бүрийн л толгой өвдөж байсан. Тэр өдөр хүүхдүүд маань тэмцээний бэлтгэл хийж гадаа өдөржин гүйж харайсан.
Хүүхдүүдэд ямар ч буруу зүйл байхгүй нь тодорхой байхад сайд нь ингэж хүүхдүүдийн маань нэр төрд халдлаа. Эцэг эхчүүд бид шинжилгээний хариуг л хүлээгээд чимээгүй сууж байсан атал бидэнд ч мэдэгдэл өгөөгүй байж ийм зүй бус үйлдэл хийсэнд нь бид бухимдаж байна. Өмгөөлөгч авч, шүүхэд хандана" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saidin helsen unen uu.tiim jaahan huuhduud arai ugui l bailtai . Shinjleh laboratori baihgui bolohoor huuhduud ruu buruug chihej bn uu.
Энд нэг л муу зүйл байх шиг байна хүүхдүүдэд.
Ийм сайдаар ч яахав дээр огцорвол таарна хүүхдийн 100 руу халдах гээд бас батлагдаагүй мэдээллээр сургууль хүүхдийн нэр төр эрхэнд халдлаа энэ ер нь эрүүл хүн мөн үү сургууль багш эцэг эхчүүд нь Хүний Эрхийн Үндэсний Комисст хандах хэрэгтэй ийм холион бантан гийн эзэн болсон Энх-Амгалан сайд өөрөө огцрох хэрэгтэй
Огцорох юм ярьдаг л тэнэг шүү хүүхдүүдэд юу болоод байгааг олж мэдэх нь чулал бишүү
Ene said ugaasaa setgetsiin asuudaltai bhaa, dandaa huuhduudruu dairdag.
За сэтгэциин асуудал ч юу юм бэ үнжндээ хүүхдүүдэд асуудал байгаа шүү
Хүүхдийн нэр төрд халддаг өөртөө лай хураахгүйн тулд ПОПОРДОГ сайд зайлбал таарна.
Попор биш байхаа хүүхдүүд маш олноороо газ татдаг үнэрлэдэг гэдгииг эцэг эхчүүд юуч мэддэггүй хүүхдээ дандаа цагаанаар бодож явдаг тэгээд алддаг юм
Нэр төрд халдлаа гэж гэж томороод буй нөхөд өө хүүхэд чинь газанд донтоод татаад байгааг хэзээ ойлгох вэ нэр төр нь бүүр өнгөрч ч мэднэ шүү
Нийтэд цацалгүй эхлээд эцэг эхэд нь танилцуулж болно. Үүнийг заавал цацах асуудал биш. Хүүхдийн эрхэнд хувь хүний мэдээлэл хамгаалахгүй шууд цацна гэж сайд хүний хувьд байж боломгүй.
учир нь олдоосойдоо
2 өөр байранд зөвхөн нэг багшийн хичээл дээр гэхээр хайшаа юм. Тэгээд тэр багшид үнэртдэггүй юм уу. Юу ч гэсэн үг юм. Багш нарыг харлуулах гээд явчихсан юм даа
Яаж мэдэх вэ багш газ татдаг байж болно доо
Тэр нэг үнэр арай л муухай хамар луу цоргисон эхүүн газ шиг гэсэн мөртлөө аймаар өмхий юм шиг тэр дороо л толгой хачин болоод дотор муухай оригоод чичрээд нэг л хачин гэдэс ч өвдмөөр юм шиг эвгүй золиг байсан шүү. ЭНЭ Электрон тамхи татаж байгаа хүмүүс өөрсдөө л хол очиж татааачээ хүмүүсийн дэргэд бараг л салхины нь дээр гарч татаад байх нь маш муу шүү. Бараг багш нар нь электрон тамхиа хичээл зааж байхдаа татсан юм биш үү хаа ч хамаагүй татаал байх нь ноцтой байна шүү. Мөн энгийн тамхи татдаг нөхдүүд ч хүмүүсийн дэргэд татхаа болиоч ээ хүмүүсийн эрүүл мэндэд халдаж байгаагаа ТАМХИЧИД БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ТАМХИЧИД ЯМАР ИХ ЭРХ ДАРХТАЙ ЦЭВЭР УУШИГНЫ АЛУУРЧИД ВЭ. ТАМХИ ТАТАЖ БАЙГАА НӨХДҮҮДТЭЙ ХАТУУ ТЭМЦЬЕЭЭЭЭЭЭ
САЙДЫН БУРУУ БИШ ХАРИН ЭЛЕКТРОН ТАМХИ ХҮҮХДҮҮД ТАТАЖ ҮҮ? ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙГАА БАГШ АНГИ ТАНХИМД ТАТСАН УУ? ГЭДЭГ Л БАЙНАДАА.
Яагаад эцэг эх, шинжилгээ өгсөн хүүхдүүдэд хариуг нь танилцуулаагүй байж сайд нь хүний эрх зөрчиж эмнэлгийн шинжилгээний хариу зарлана гээд байгааг ойлгохгүй байна. Хуулиараа хориотой. Хүний хувийн мэдээлэл эрүүл мэндийн холбоотой мэдлээллийг зөвхөн өвчтөн гарын үсэг зурвал бусдад танилцуулж болдог. Нийтэд цацах ч арай дэндэнэ. Асуудлыг шийдэхийг хүсэхгүй попорч байна. тэрнийхээ оронд хоол хийсэн бичлэгээ цацаж попор гээ !
Сайд ч, багш ч буруугүй. Яагаад гэхээр хүүхдээ эцэг эх нь мэддэг юм байгаа биз? дээ. Нөгөө талаар хүүхдүүд мэдэн будилж, багш нар, яамыг төөрөгдөлд оруулж байна. Наад ангид чинь зунжингаа , чөлөөт цагаараа нийлж муу зүйл үлйддэг рхэсэг бүлэг хүүхдүүд байна. тэдэн дотор хөнгөн хийсвэр, бүүр муухай зуршилтай гэх зэргээр энз бүрийн хүмүүжилт.эй хүүхдүүд байна. Эцэг эх анхаарах цаг болсон. Одоо чинь хүүхдэд төвтэй сургалт гээд тэд вавуу эрхтэй, хичээлээ хийхээ больсон цаг. Сургалтыг соц-ын үе шиг хатиуу болгох хэрэгтэй. Мөн чөлөөт цагийг аль болох багасгах зорилго тавимаар байна..
юу вэ! 6р анги гэхээр өөрийнхөө үетэй зүйрлээд байх шиг байна. 11 настай нялх амьтад хорин хэдүүлээ электрон тамхи татна гэж байж болох уу? тэгвэл хүүхдүүдийн буруу биш тийм хор оруулж ирж хүүхдүүдэд худалдаж байгаа байгууллагуудаа яриач!
Хүүхдээ хүмүүжүүл новшнуудаа Эцэг эхийн үүрэг хариуцлага гэж бий дандаа бусад руу бурууг чихэнэ . Одоогийн аав ээж гэхюмнууд хүүхдүүддээ юм хэлэхээ баысан . Эрх гэж юм ны чинь цаана их юм бий шүү
За эцэг эхчүүдээ багш нараа сайдруу дайрахаас өмнө бод бод яагаад иим юм болоод байна вэ 02 дутагдсан бол иим юм болох уу бүх хүүхэд хоол идээгүй юмуу яагаад давтаад байна вэ ангид газ үнэртсэн бол юу болоод байгааг сайн бод газ хаана байна вэ хүүхдүүдтэй сайн ярилц нэр төрд халдлаа гэж бүү тэнэгтээд бай
Хүүхдиин нэр төрд халдлаа гэж тэнэгтгиин оронд хүүхдээ мэддэггүй мал шиг туучихдаг хүмүүс тэд чинь юу хииж явааг мэддэггүй шүүдээ охид ч татаад байгаа шүү энэ бол газан тамхинии л асуудал байх шүү
Асуудал сайдад биш танай хүүхдүүдэд л байна шүү.
Харим тиим л байна
сайд руу дайрч байхаар хүүхдүүдээс асуу цагдаа дээр ямар нэгэн хордсон хүхдүүүд хэзээ ч эцэг эхдээ хэлдэггүй байхгүй юу даа
Яг үнэн
Сайд , өмгөөлөгч гэж нэр хаяг тавьсан 2 нөхөр адилхан хүүхдийн нэр төрд халдаж популизмээр сайн хүн гэсэн имидж авах гэсэн балайнууд .Та хоёр монгол хүн мөн үү
Малаа хүүхдиин нэр төр гэхээсээ өмнө хүүхэд чинь газ хэрэглэдгииг мэдээгүй л байхгүй юу чи