Лангуунаас малгай хулгайлж, баригдахдаа эзнийг нь хутгалжээ

Нийслэл дэх засаг захиргааны анхан шатны шүүх худалдааны төвийн лангуун дээрээс малгай хулгайлахыг завдаж эзнийг нь хутгалсан хэргийн талаар шүүн хэлэлцсэн байна.
Тус хэрэг 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Х.С нь худалдааны төвийн лангуун дээрээс 380,000 төгрөгийн үнэтэй булган малгайг хулгайлахыг оролджээ. Лангууны эзэн уг үйлдлийг таслан зогсоох үедээ хэвлий хэсэгтээ хутгалуулан хүнд шарх авчээ.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг буюу 5 жилийн хорих ял төлөвлөсөн.
Улмаар эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хөнгөрүүлж Х.С-ыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Т. НАНДИН-ЭРДЭНЭ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
захиргааны шүүх хэзээ ч эрүүгийн хэрэг шийдэхгүй хуулйн талаар мэдлэгтэй бичээч дээ
Дарга нар нь идчихсэн. ардууд ядуу
Нам дагасан өлөн хулгаачууд ямарч ял авахгүй шахуу иргэдиинбүх боломжииг тондогоосшүүдээ ядуурал нүүрс автобусгээл ул шалуудаа
Манай улс их гоё хуультай юм байна..хүний юмыг хулгайлж хэрэг хийгээд баригдахдаа хутгалаад 3 жилийн ял авдаг юм байна..хүнд суртал гаргасан төрийэ албан хаагч, уур хүргэсэн сэтгүүлчийг хутгалаад 1 жилийн л ял авах юм байна..муу новшийн хүнд сурталтнууд тэнэг сэтгүүлчдийг сайн хашрааж өгье иргэдээ..