НийгмийнНийгэм мэдээ

"Огцом хүйтэрсний улмаас орон сууцны халаалт доголдсон"

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдардаг. Цас орж, огцом хүйтэрсэн энэ үед орон сууцны айлуудын халаалт муу байна гэх гомдол их байгаа тул энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

ОСНААУГ-аас тодруулахад "БЗД-ийн 2, 7-р хороо болон ХУД-ийн 3-р хороон дээр дулааны горим унаснаас болж асуудалтай байгаа. УБДС ТӨХК-иас дулааны горимоо зөв тооцоолж явуулаагүйгээс болж энэ асуудал гарч байна. УБДС ТӨХК горим зарцуулалтаа өсгөж, хэвийн хэмжээнд барих шаардлагатай байна. Хувийн орон сууцны конторуудын хариуцдаг хэсгүүдэд манайх тайлбар өгөх боломжгүй" гэв.

Нийт 4268 орон сууцны ашиглалт, үйлчилгээний 45 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 55 хувийг хувийн компаниуд хариуцан ажилладаг аж.

Энэ талаар УБДС ТӨХК-ийн Горим тохируулгын албаны дарга Т.Алтангэрэлээс тодруулахад "Огцом цас орсноос болж түр зуурын саатал гарсан. Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн зуухаа шалгаж, дулааны горимоо бага багаар нэмж хэвийн болгосон. Одоо доголдолтой зүйл байхгүй" гэлээ.

Орон сууцны өрөө, тасалгаа 18-22 хэмийн дулаан байвал хэвийн гэж үзнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинZochin Зочин
ЗочинZochin Зочин

5 шарын угсармал байранд халаалт муу бгаа халаалтаа сайжруулаачээ өлбийсөн юм тавьчхаад байнга хаалган дээр мөнгө нэхсэн цаас нааж байхын төлсөн ш дэ пизда

Холбоотой мэдээ

Back to top button