Нийгмийн
Эрдэнэсант сум: Шуурганы улмаас өөд бологсдыг өнөөдөр хөдөөлүүлсэн

Төв аймгийн Эрдэнэсант суманд энэ сарын 04, 05-ны өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас 35-53 насны таван эмэгтэй, 11 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэднийг хөдөөлүүлэх ажил өнөөдөр болж, сум, аймаг, улсын онцгой комиссынхон оролцжээ.
Өөд бологсдын ар гэрийнхэнд ямар тусламж, дэмжлэг үзүүлж байгааг тус сумын ЗДТГ-ын дарга, ОК-ын нарийн бичгийн дарга Б.Сарантуяагаас тодруулахад "УОК-оос ар гэрт нь тус бүр 5 сая, АОК-оос тус бүр 1 сая, СОК-оос тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн УОК-оос 2 тонн шатахууны дэмжлэг үзүүлж автомашиныг нь цэнэглэсэн. Одоогоор АОК-оос 8 сая төгрөгийн дэмжлэг, нутгийн иргэдээс 5.8 сая төгрөгийн дэмжлэг ирээд байна" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэсант сумын засаг дарга замын машин зорчигчдод л үйлчилснээ яриад байсанаас малчдынхаа тухай ярихгүй л байналээ, Бямбацогт сайд ч гэсэн өндөг ч өөтөй байдаг гээд мушилзаад энэ хэдэн бүсгүй эх хүн эндэж байхад санаа зовж байгаа хүн байгаа юм уу? Ер нь иргэн эндэх Монголд дасал болжээ, Угаартах, үерт урсах нь зөвшөөрөлгүй газар дураараа буусан гэж эрх баригчид өөрсдийгөө өмөөрөх юм байгаа биз. Гэтэл байгалын гамшигт амиа алдсан хүмүүс түүн дотроо 5 ээж 1 хүүхэд ямар буруутай юм? Амьдралын эх үүсвэрийнхээ төлөө л явж байгаад эрсдсэн. Мал төрийн хамгаалалтад байдаг малчид харин хамгаалалтад байгаа юм уу?? Бямбацогт,Аюур буян 2 огцрох ёстой, Цагийн байдлыг зөв дүгнэж чадаагүй. Энэ талаар ИХ яагаад 1 минут чимээгүй зогсож хөөрхий тэдэнд хүндэтгэл үзүүлж болдоггүй юм? Цаг агаарын аюултай үзэгдэл болох нь илэрхий байхад яагаад тэр шөнөдөө УОК УУЗТ яам туулах чадвар сайтай техник хүн хүч заавал дуудлага хүлээлгүй явуулж болдоггүй юм? Өнгөрсөн хойн нь нүглээ намнчлаад яахав дээ. Засаг дарга нь дээрээс заавар аваад замын бөглөрсөн машин техник хүд түслэмж үзүүл гэсэн заавар авчихсан юмуу хаашаа юмс, тэд сумын төвд ирсэн л бол болоо үхэхгүй аргаа олно.ЭНЭ ТУХАЙ ИХ ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД,МЭХ,ХЭҮК яагаад дуугардаггүй юм?Нөгөө хэл амаа билүүдддэг сэтгүүлчид яачих ваа? Бямбацогт сайдыг буруутгаж байгаа юм биш гэж пялдагдаад байсан сэтгүүл ухаантай нөхөрийг харахаар дургүй хүрч байна. Малчид та нар шиг фейс букээр сэтгээгдлээ илэрхийлж чадахгүй байна сэтгүүлчид та нар туслаач, мөнгөний хойноос л хушуурцгааггад байх юм