Нийгэм мэдээ

18-р сургуулийн хордсон хүүхдүүдийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид есдүгээр сарын 21, аравдугаар сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар холбогдох зургаан байгууллагад шинжээч томилсон ч хариу нь гаралгүй байсаар сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.

Тиймээс энэ талаар 6в ангийн багшаас тодруулахад "Сурагчдын эцэг эхэд шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөхөөр өнөөдөр Мөрдөн байцаах газраас дуудсан. Сургуулийн захиргаанд одоогоор мэдээлэл өгөөгүй байна" гэлээ.

Эргэн сануулахад өнгөрсөн сарын 27-ны өдөр хордлогын албан ёсны хариу гараагүй байхад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" хэмээн мэдэгдээд сураг чимээ алдарсан билээ. Тиймээс сурагчдын эцэг эх бухимдаж, өмгөөлөгч авч шүүхэд хандана хэмээж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элeктрон тамхи хилээр оруулахыг хурдан зогсоох хэрэгтэй бна Энэ ямар улсуудын бизнeс болоод манай их хурлын гишүүд дугарахгүй байна вэ Эмэгтэй гишүүдээ элeктрон тамхи нэртэй хорыг монголд оруулж ирэхийг маш хурдан зогсоож ирээдүйгээ аварцгаая

Зочин
Зочин

Etseg ehchuud yum l bol surguuliruu chiheh geed bdag bolchihjee

Хүмүүжүүл
Хүмүүжүүл

Эцэг эхчүүд үр хүүхдээ анхаар худлаа өмөөрч бусдаас бурууг хайхаар. Замбараагүй дураараа хүмүүжилгүй эрхээрээ хатсан хүүхдээ сургууль багшид хүлээлгэж өгөх бус өөрсдөө хүмүүжил!
Эцэг эх нь өөрсдөө элдэв хараалыг өдөр тутамдаа урсгана хүүхдийнхээ нүдэн дээр архи тамхи хэрэглэнэ хүн муулна хулгай хийнэ тийм байж хэнээс юугаа нэхэж хууль шүүх гэж явдгийн өөрсдөөсөө ичиж үх

Зочин
Зочин

Яг үнээн

Зочин
Зочин

Ганцхан нэг анги хордоод бхн сонин л юм

Зочин
Зочин

Сургуулийн коридор нийтийн ээмшил хортой зүйл бн бол бүгд л хордоно. Ганцхан ангийн хүүхдүүд хордож бгаа нь нэг л биш ээ

Зочин
Зочин

Мансуурагчид. Эцэг, эхийн хараа хяналт сул. Бурууг бусдаас биш өөрөөсөө хай л гэе дээ

Зочин
Зочин

Эхлээд хүүхдүүдээ сайн судал.эхлээд бөөнөөрөө янз бүрийн зүйл сонирхож хэрэглэх магадлал байж болно гэж түмэн олон дүгнээд бн

zochin
zochin

hariu ni unen zuv garaasai

Иргэн
Иргэн

Яаж ч бодсон бүхэл бүтэн сургуулийн зөвхөн 1 л анги хордоод, бусад ангиуд болон нөгөө ээлжний анги нь зүгээр байна гэдэг чинь тухайн ангид л асуудал байна. Тэгэхдээ бүр хүүхдүүдэд учир байна. Үгүй бол адаглаад хичээл орсон багш нар нь хордмоор доо. Эцэг эхийн хараа хяналт сул байгаагийн шинж.

Зочин
Зочин

hvvhdvvddee anhaaral handuulah ymsan daa usbur nasnii ohid hubgvvd eliktron tamhi ih tataj baina

Холбоотой мэдээ

Back to top button