Нийгэм мэдээ

Д.Жаргалсайхан: Бичгийн мэргэд нь өөрсдөө ч түүхээ мэдэхгүй буруу тайлбарлаж байна

Монголын олон аймаг, хошуудын яруу найрагчдыг хамруулсан “Монгол дугаар зуун” яруу найргийн наадмын өргөмжлөлийг хятад ханзаар бичсэн байсан нь олон хүний дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус наадмын ерөнхий шүүгч Д.Жаргалсайхан хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өглөө.

Д.Жаргалсайхан " “Монгол дугаар зуун” яруу найргийн наадамд Шиньжян, Буриад, Дээд Монгол, Халимаг, Өвөр Монголын олон хошуудаас хүмүүс ирж оролцсон сайхан наадам болж өндөрлөсөн. "Дорнын гэгээ аялгуу" ТББ-аас газар газраас олон янзын хэл аялгатай хүмүүс ирэх тул та ерөнхий шүүгчээр ажиллаач гэсэн санал тавьсныг би дэмжиж ажилласан. Гэтэл өргөмжлөл дээрх ханз үсгийн тухай яриа гарч нэлээн шуугиан тарьсан байна. Уг нь үүнийг тэгж их дэвэргэж ярих шаардлагагүй байгаа юм. Энэ тайлбарыг өгч байгаа нь зөв бурууг мэдэхгүй байна. Өргөмжлөл дээр хятадаас шагнал авч байгаа бүх хүнд л өгдөг "Энэ наадамд оролцсонд баяр хүргэе" гэсэн утгатай л бичиг байгаа. Хүмүүсийн нүдэнд харагдахдаа эгдүүцэл төрүүлэхээр байсан байж магадгүй юм.

Гэхдээ Монголын нууц товчооны жинхэнэ эх нь ханз үсгээр байдаг. Манай бичгийн мэргэд бүгд мэдэж байгаа. Зарим юмыг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явах шаардлага зайлшгүй гардаг. Үүнийг сайн муугаар дэвэргэж яриад байгаа нь хойшид түүхэн эх сурвалжаа хөдөлгөх вий гэсэн эмзэглэл байгаа учраас л мэдээлэл өгөхөөр шийдсэн юм. Үүн дээр ул суурьтай хандахгүй бол хүндээ хөнгөнөөс өгөх вий дээ гэдэг бодол төрж байна.

Нөгөө талаар Хятадын бичиг, соёл, үг гэж ярьдаг хүмүүстэй би санал нийлэхгүй. Яагаад гэвэл бичгийн соёлын сэргэн мандалтын үед Хубилай хаанаас эхэлсэн манай хаад Бээжинг 200 жил орчим захирсан. Тэр үед ямар бичиг, ахуй, ёс заншил үлдээснийг өнөөдөр бид нар хэлж мэдэхгүй. Үүний гарал үүслийг нь судалдаг эрдэмтэд нь хэлэх байх.

Магадгүй Ч.Номин сайдад, н.Гэрэлт-Одод нь дургүй ч юм уу өөр ямар нэг шалтгаанаар маргаан гаргаж, шүүмжилсэн байж болно. Гэхдээ тэр дундаа бичгийн соёлоо хавчуулж болохгүй. Бичгийн соёл гэдэг бол энэ дэлхий дээрх цорын ганц хил хязгааргүй зүйл. Бид гаднын ямар ч зохиолчийн ямар ч номыг аль ч хэлээр бичсэн байсан хамаагүй номын утга агуулгыг нь уншдаг хүмүүс. Гэтэл бичгийн мэргэд нь өөрсдөө ч мэдэхгүй буруу тайлбарлаж яваад байгаа учраас би аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч байна" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ц.Цэвээн
Ц.Цэвээн

Нууц товчооны жинхэнэ эх нь хятадаар байдаг гэж мангартахаа больж үз дээ. Монгол эх хувилбараас буулгасан хятад сурвалжж нь өнөөдөр бидний гарт байгаа л хэрэг. Тэр жинхэнэ эх нь ямар нэг шалтгаанаар үрэгдсэн, эсвэл одоо хэр нь хараахан олдоогүй байгаа л гэсэн үг.

Хуц
Хуц

Хуцаараа битгий тэнэг юм ярьдаа

Зочин
Зочин

Хуцдаг хултар хужаа вэ, чи ! Хунз үсэгтэйгээ, Хултмаа гийн Баттулгатайгаа хамт Тангадруугаа тонилоорой, муу төвдийн хурлийз минь ! Очиж очиж энэ хурлийз аар шүүлгээд байхдаа яахав дээ !

Зочин
Зочин

Сүүлийн үед санаатай санаагүйгээр хятаджсан санаанууд их гарах болж. Үүнийг соёлийн сайд яам нь анхаарч хэл хил соелоо хамгаалах хэрэгтэй бна.Энэ хүн шиг мэдэн будлигч урвагч шарваач нар их болсон бна. Ийм хүмүүсийг шийтгэж байх хэрэгтэй бна.Сүртэй юм биш гэнэшүү.

Зочин
Зочин

Лалараа чи муу тэр ханзаа аваад сүүдэргүй болоорой.юу хуцаад байгаа гичий вэ

Зочин
Зочин

МНТ бараг бүтнээрээ Алтан товч сударт бий. Кафаров тэр хятад хадмал хувийг олхоос бүүр өмнө байсан. Алтан товч тэгэхээр бас хятад эх сурвалж уу..!?

Зочин
Зочин

Олон улсын арга хэмжээ юм бол улс улсынхаа бичгээр бичих нь зөв шдээ. Хятад бичиг хараад сүржигнээд мэдрэлтээд байхаар утгыг нь эхлээд ойлгочихоод сүржигнэх хэрэгтэй. Цаг өөрчлөгдөж байгаа энэ үед хөгжилд хүрсэн замнал туршлагаас нь суралцах хэрэгтэй болоод бна. Харин бид улс орноо доройтуулсан мөхлийн байдалд оруулсан хулгайчууд руугаа агсрах хэрэгтэй

Зочин
Зочин

Хуцдаг халтар вээ, юу гэж бичих нь сонин биш өөрийн гэсэн бичиг үсэг чинь чухал биздээ малаа

Холбоотой мэдээ

Back to top button