Нийгэм мэдээ

Хордсон сурагчдын шинжилгээний хариу гарч, Л.Энх-Амгалан сайдыг цагдаад өгчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 09-р сарын 21, 10-р сарын 12-ны өдөр 21 хоногийн зайтай хоёр өөр хичээлийн байранд хордлогод орж, эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Хордлогын дүгнэлтийг гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Мал эмнэлгийн газар гэх зургаан байгууллагад шинжээч томилсон. Шинжилгээний хариуг энэ сарын 10-ны өдөр сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулжээ.

Тодруулбал, холбогдох байгууллагуудын хордсон хүүхдүүдээс авсан шээс, цусны шинжилгээгээр хүүхдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон байна. Харин агаарын дээжнээс авсан шинжилгээг хийх лаборатори Монгол улсад байдаггүй тул гаднын улс руу явуулсан, хариуг нь хүлээж байгаа хэмээн эцэг эхчүүдэд мэдэгджээ.

Гэтэл 10-р сарын 27-ны өдөр хүүхдүүдийн хордлогын албан ёсны хариу гараагүй байхад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон талаар хүчний байгууллагаас мэдээлнэ. Удахгүй зарлана. Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл авсан" хэмээн мэдэгдээд өнөөг хүртэл тайлбар өгөөгүй юм. Тиймээс эцэг эхчүүд сурагчдын нэр хүнд, хүүхдийн эрхэд халдсан Л.Энх-Амгалан сайдыг албан ёсоор мэдэгдэл хийж, уучлалт хүсэхийг шаардаж ЦЕГ-т ханджээ.

Хэргийг эргэн сануулахад 18-р сургуулийн 6в ангийн сурагчид сургуулийн хүртээмжгүй асуудлаас болж "Монгол бизнес" дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байх үеэрээ анх хордсон. Тодруулбал, хүүхдүүд "Ангид ороход л шал, паарны завсраас муухай үнэр үнэртээд байсан. Эхний цаг дээр тэвчиж байгаад хоёрдугаар цаг дээр Нийгмийн хичээл орж байхад багшдаа хэлэхэд багш огт тоогоогүй. Тэгээд гуравдугаар цагаас Орос хэлний багшдаа хэлж байж ангиас гарч, салхилж эцэг эхээ дуудсан" хэмээн мэдэгдэж байсан.

Мөн 6в ангийн хичээл өдрийн ээлжинд ордог бөгөөд өглөөний ээлжийн 8-р ангийн сурагчид ч гуравдугаар цагаас нь эхлээд эвгүй үнэр үнэртэж байсан гэдгийг хэлсэн. "Монгол бизнес" дээд сургуульд шалгалт явуулах үеэр агааржуулалтын хоолой нь бөглөөтэй байсан тухай ч эцэг эхчүүд ярьсан.

Харин хүүхдүүд хоёр дахиа хорддог 10-р сарын 12-ны өдөр хот даяар эвгүй үнэр түгж, хүмүүсийн дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг элбэг тохиолдсон. Эл өдөр хүүхдүүд тэмцээний бэлтгэл хийж гадаа өдөржин гүйж харайснаас болж өмнөх хордлого нь сэдэрсэн ч байж болно гэдгийг эцэг эхчүүд хэлж байсан юм.

18-р сургуулийн өргөтгөл хийгдэж байгаа тул 6в ангийн сурагчид одоо сургууль дээрээ 7 хоногоор ээлжлэн цахим, танхимаар хичээллэж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ хүн төрийн сайд хийх чадвар, боловсролгүй хүн гэдгээ олон нийтэд аль хэдийн харуулчихсан шүү дээ. Түүнийг эргүүлэн татах хэрэгтэй.

Зөөз
Зөөз
Reply to  Иргэн

MCS Од жаргалын мөнгөөр гарч ирээд биз дээ

Зочин
Зочин

Маш муухай үнэр

Зочин
Зочин
Reply to  Зочин

ПОПУЛИСТ сайд амаа мэдэхгүй цуурч гэмгүй бяцхан сурагч нараа харлуулж ӨӨРӨӨ ОД болох .дөхжээ Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагаар шалгуулж сайдаас нь ОГЦРУУЛАХ хэрэгтэй. Боловсролын сайд боловсролгүй ёс суртахуунгүй хандав

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өндөгтэй хоол идүүлээд өмхий унгуулсан юм болов уу ?

Зочин
Зочин

Энхамгалан чи зайлаа зайгаа тавьж өг хогийн новш ийм хүн боловсролд таарахгүй хажуугаар нь худалч худлаа ярьна багш нарынхаа цалинг мэддэггүй худалч новш

Зочин
Зочин

L.E бол үнэхээр тогтворгүй юманд бодлоготой ханддаг хүн биш гэдэг нь олон хүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж гүтгэж нэр төрд нь байнга халддагаас харагддаг ч энэ удаад үнэхээр гайхаж галзуурч гэж бодсон. 2. Мөн намар хичээл орохоор гэнэт бүх сурагч сургуультай. цэцэрлэгтэй сайхан гэсэн сурталчилгаа хийдэг ч үргэлж жил бүр цэцэрлэгийн 2 дахь бүртгэл гэж болдог нь эхнийх бүтэлгүйтсэн гэсэн үг. Мөн одоо мэдээгээр зарим сургууль ямар муу орчинд хичээллэж байгаа нь харагдаж байна. Тэрийгээ мэдэхгүй намар нь хүүхдүүдийг диваажинд байлгах гэж буй мэт сурталчилж өөрийгөө магтуулах дуртай. Эхнэр нь жоохон магтаж өгч байх хэрэгтэй. Маш чухал алба хашдаг гэдгээ мэддэггүй бололтой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хамгийн муу сайд

Зочин
Зочин

Иргэний шүүхээр с этгэл санааны хохирол гэж мөнгө нэх ээ. Давхар.

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

Бичиг үсэгт тайлагдаагүй , боловролын талаар боловсролын " А" - ч үгүй , ямар сайндаа " муу багш " - д бага цалин өгнө гээд зогсож байхав дээ , тэгсэн атлаа дураараа - түрэмгий гэж жигтэйхэн , боловсролы хууль гэж дундад зууны " гэрийн үйлчлэгч " , "гэрийн хүмүүжүүлэгч " , " гэрийн багш " - маягийг юм томьёолчихсон ИЙМ ЭТГЭЭДИЙГ л САЙД гээд хадгалаад байгаа Хүрэлсүх , Оюунэрдэнэ хоёрыг яалтай ч билээ ... ?? ? Бас дээр нь ЖДҮчин , ХӨБАчин - есөн шид нь бүрдсэн нөхрийг ЦАГДААД өгөөд л болоо юу , ЭЦЭГ - ЭХЧҮҮД ЭЭ , сайхан доромжлуулж байна даа - МОНГОЛЧУУД ...

Зочин
Зочин

Хятад сайд Монголын боловсролыг нэр хүнд унагаж хорлосон

Алтаа
Алтаа
Reply to  Зочин

Битгий эргүүт

Зочин
Зочин

Энэ новшийн нэрийг яагаад дараад байна аа

Зочин
Зочин

ЭНХАМГАЛАН ЧИ ЗАЙЛ

Зочин
Зочин

Яандаа ирээдүй болсон МОНГОЛ улсын хүүхэд багчуулаа бөөнөөрөө ангиараа мансуурдаг гэж гүтэгдэг сайд хүн байхуу

Уншигч
Уншигч

Сайд муулж байхаар сургуулийн захирал багший нь яриач хүүхдүүдээ мэддэггүй юм бишүү

Алтаа
Алтаа
Reply to  Уншигч

Харин тийм

Одод
Одод

Сурагчдаа ядаж өөрсдийнх нь сургуульд явуулаачээ.хэдэн жил хол өөр газар хичээллэж бгаа олон сургууль байна..шөнө орой бүдчээд хортой агаар амьсгалаад.бас 3ээлжтэй. ядаж энэ байдлаа хурдан засаачээ..тгж бж хүүхдийн 100к гэж яриарай..ийм сайд бдаг юмуу..хүүхдүүд аюулгүй орчинд хичээллэх ёстой..ҮХ хаана байна аа

Зочин
Зочин

Энамгалан чи зайл

Зочин
Зочин

агаарын шинжилгээ авдаг хувийн лабориториуд байдагшдээ тэдэнд хандаач,coogle-р ороод хайхаар нэр устайгаа гарна,эцэг эхүүд өөрсдөө өгөөд үзэхгүй юудаа

Зочин
Зочин

энэ нөхрийг эхлээд овоо юмуу гэж харж байсан сүүлдээ худлаа гар гэдгийг нь ойлгосон

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өмхий хужааг зайлуулаачээ!!!

Жаргал
Жаргал

Боловсролын салбар бүр дампуурлаа сайдаа. Та хийж чадахгүй ээ худлаа поп

Зочин
Зочин

2 дахь нь ямар учиртай юм

Зочин
Зочин

Хичээлд нь сууж үз. Сургалт хүмүүжлийн ажил яаж явдагийг биетээр хар. Далдаганасан тэр хүмүүс чинь таньд буруу мэдээлэл өгөөд байна да.

Уншигч
Уншигч

Ажлаа сайн хийж байгаа сайдыг яасан гэж цагдаад өгч байгаа юм вэ бусад хүүхдүүд нь яагаад хордоогүй юм бол

Зочин
Зочин

Шинжилгээний хариу гарч гэж гарчиганд бна. Тэгсэн хэрнээ хариу нь алга. Гадаад улсруу шинжилгээ явуулсан жхшиг...

Ман
Ман

Огцруулах хэрэгтэй

Агхх
Агхх

Үдийн цай гэж юмаа больчихвол яадгийн бэ

Зочин
Зочин

18-р сургуульд дадлага хийж байлаа сайн сургууль байсан, гэхдээ "Бизнесийн дээд" сургууль гэдэг нь арай хуучирсан засваргүй муухай юм үнэртдэг сургууль байлаа анх түрээсэлж авсан үед ч засвар хийж байсан. Үнэндээ бүх юм нь хуучирсан засвар авдаггүй одоо нуурасан нь дээр ээ,

Зочин
Зочин

Монгол хэлний зөв бичих наад захын дүрэм мэдэхгүй мөртлөө том ярьж суудагЛ.Энх-Амгаоанг нэн даруй зайлуулж боловсролын салбарын нэр хүндийг цэвэрлэж авах цаг хэдийнээ болжээ.Багш, сурагчид, эцэг эхчүүд, үр хүүхдийнхээ ирээдүйг боддог хэн бүхэн санаа сэтгэлээ нэгтгэж энэ тэнэг мөртлөө мөнгөнд дуртай, хиймэл нэр хүндийн төлөө улайран зүтгэдэг сайдыг хоноггүй огцруулъя. Ура.

Зочин
Зочин

ЭнхАмгалан сайд биш.тус сургуулийн удирдлагууд хяналт муу байна

Холбоотой мэдээ

Back to top button