Нийгэм мэдээ

Тэмээтэй хөшөөнөөс И-март хүртэлх замд хурд сааруулагчтай болох гэж хоёр жил хөөцөлджээ

120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас ХУД-ийн И-Март хүртэлх "Хурд" хорооллын урд талын зам дагуу нэг ч хурд сааруулагч байдаггүй тул ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болоод иргэд тухайн хэсэгт гарцаар зам хөндлөн гарахад хүндрэлтэй тулгардаг байна.

Тодруулбал, тус хорооны Махатма Гандигийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө авто замуудад тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх, гарцаар гарч буй явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байх зөрчил тогтмол гардаг аж.

Энэ хэсэг ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд энд 130-р сургууль, 218-р цэцэрлэг бий. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус хорооны Засаг дарга тухайн байршлуудад хурд сааруулагч хийхийг хүсэж холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн ч энэ асуудал шийдэгдэхгүй хоёр жил болж буй.

Энэ талаар ХУД-ийн 15-р хорооны засаг дарга П.Мөнх-Эрдэнээс тодруулахад "НИТХ, ТНААХ, НЗХГ, ТЦА гээд холбогдох байгууллагуудад албан бичгээ хангалттай хүргүүлсэн ч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа тул дүүргээс жижиг угсардаг хурд сааруулагч хийхээр ажиллаж байна. Манай хорооны хэсэгт ганц ч хурд сааруулагч байддаггүй мөртлөө "Japan town"-ы урд талын замд уулзвар болгон дээр хурд сааруулагч байдаг" гэв.

Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад "Төв зам дагуу хурд сааруулагч байрлуулахыг хориглодог тул ТЦА-тай зөвшилцсөний үндсэн дээр энэ асуудлыг шийдэх боломжтой. ТЦА-наас тус газруудад хурд сааруулагч байрлуулах боломжгүй тул зөвшөөрөл олгохгүй гэдэг хариу ирсэн" хэмээсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Shool police
Shool police

Баячуудын хороолол гээд сургууль цэцэрлэг нь өглөө орой ирэх тарах үед замын эргүүл гээд арга хэмжээ авдаггүй юмуу. Зайдуу хороо дүүрэг бүгд хэвшээд удаж байна. Хүүхдүүдийнхээ төлөө яагаад энэ хэсэг эцэг эхчүүд улсад найдаад байна

Сэтгээч
Сэтгээч

Нүхэн гарц хийж өг дөө

Зочин
Зочин

Зөв өө. хүссэн болгонд хурд сааруулагч хэрэггүй ш тэ

Холбоотой мэдээ

Back to top button