Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд хамрагдана

11 сарын 01-ний өдрөөс эхэлсэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны үлдэгдэл төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдаж байгааг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас мэдэгджээ.
Ирэх оны 04-р сар хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах тооцоолол гарсан бөгөөд нийт 33 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгаж, Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна.
Хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.цагаар тогтоож 100 хувиар хөнгөлдөг. Тогтоосон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.