Нийгэм мэдээ

Төв, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарт өнөө шөнө цас орж, шуурна

ЦУОШГ-аас "Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хот орчим, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд сумдаар цас орж, шуурна. Маргааш Халх голын сав газар болон баруун аймгуудын зарим газраар цас орно. Арваннэгдүгээр сарын 26-нд баруун аймгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж шуурна. Энэ үеэр салхины хурд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метрт хүрч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Агаарын температурын хувьд арваннэгдүгээр сарын 25, 26-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 27-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34, өдөртөө -18-23 градус хүйтэн байна.

Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн, харьцангуй дулаан байдаг говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16 -21, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24, өдөртөө -9-14 градус хүйтэн байх төлөв гарлаа" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 24, 2023 16:38

Цас орно цаг хүндэрнэ гээд зарлаад мэдээлээд байхад сэтгэцийн өвчтэй юм шиг хөдөө хээр бат�##�гаагүй машинтай хүүхэд авч яваад байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button