Зодоонд оролцсон байж болзошгүй 20 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өглөө

"10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 24-ний орой 20 цагийн орчим Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дуудлага, мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийхэд ерөнхий боловсролын дугаар сургуулийн зарим сурагч олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий групп үүсгэн харилцаж, бүлэг бөөгнөрөл үүсгэж маргалдан цугларч байх үед нь шуурхай арга хэмжээ авч таслан зогсоосон байна.
Одоогоор бэртэж, гэмтсэн хүүхэд бүртгэгдээгүй. Хэрэгт оролцсон байж болзошгүй 20 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нарт Цагдаагийн газраас дараах зөвлөмжийг хүргэлээ.
- Хүүхдээ чөлөөт цагаа хаана, хэнтэй, яаж өнгөрөөж байгааг мэддэг байх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр нь анхаарах, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах
- Хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, ойлголцож, бусдыг дуурайж бусадтай маргах, зодолдох нь ямар хор уршиг дагуулж болохыг хэлэх
- Мэргэжлийн сэтгэл зүйчдээс өгдөг “Хүүхэдтэй хэрхэн харилцах”, “Хэрхэн бие даасан болгох”, “Хамт цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ”, “Өсвөр насны хүүхдэд тохирсон хариуцлага гэж юу вэ” гэх мэт таны гэр бүл болон үр хүүхдийн ирээдүйн амьдралд шаардлагатай зөвлөмжүүдийг цаг гарган хамтдаа үзэж танилцаж байх
- Сургууль, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчидтай хамтран ажиллах
- Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд сургуулийн гадна, дотор орчинд хүүхдүүдийн дундах үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдүүд хичээл тараад гэртээ харьж байгаа эсэх, хүүхэд гэр бүлийн орчин, бусад газарт хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд эцэг эх, асран хамгаалагчтай байнга холбоотой байж, хэрэв хүүхэд сургуульдаа ирээгүй тохиолдол бүрд шалтгаан нөхцөлийг тодруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжилэх цаг болсон. багш нар төдийлэн сурагчидад үг хэлэх нь багассан. яагаад гэвэл миний хүүд үг хэллээ, дарамтл�##�аа гээд хүүхдээ өмөөрдөг учраас багш зөвхөн хичээлээ заагаад л дуусаа.
Zass chi hunii xuuxded lekts zaa, uuriiguu gichee
Манай улсын кино зохиолыг бичиж байгаа зохиолч, кино найруулагч нарын хийж байгаа дээхэн үеийн байрны атманч гэнүү сургуулийн атман сумын атман ч гэн үү нэг тийм хэнд ч хэрэггүй өнгөрсөн үеийн маш хэрэггүй хогийн сэдвээр мөнгө олох гэсэн хүмүүсийн гай энэ хүүхдүүдэд нөлөөлсөн шүү.