Б.Заяабал: Орлогоо тайлагнадаг машины ченж нэг ч байхгүй

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "Машин зарж буй газрууд НӨАТ-ын баримт өгдөггүй. Эндээс эхлээд л хууль зөрчигдөж байна. Машин борлуулагч нар хилээр жилд 50,000 машиныг хувь иргэнээр оруулж ирдэг. Үнэлж үзвэл жилд нэг их наяд төгрөгийн орлого олж байгаа ч орлогоо тайлагнадаг машины ченж нэг ч байхгүй.
Мөн гар утасны худалдаа эрхлэгч нар жилд 70 сая доллартой тэнцэх хэмжээний гар утсыг худалдан борлуулах зориулалтаар оруулж ирж, гаалийн байгууллагад мэдүүлэн татвараа төлдөг. Гаальд мэдүүлэхгүйгээр чемодандаа хийж нууцаар оруулж ирдэг тохиолдол олон байгааг тооцоолбол жилд 500 тэрбум орчим төгрөгийн гар утасны худалдаа хийгдэж байгаа. Энэ мэтээр татвараас зайлсхийж буй тохиолдол олон байна. Монгол улсын иргэд сайн дураараа орлогоо мэдүүлж, тайлагнах үүрэгтэй. Гэтэл иргэд сайн дураараа орлогын тайлангаа илгээдэггүй тул татварын алба судалгаа хийж, түүндээ үндэслэн эрсдэлээс сэргийлж орлогоо тайлагнахыг хүсэж мессеж илгээдэг. Тэрнээс татвараа төл, төлөхгүй бол торгоно гэж албадан шаардаж байгаа юм байхгүй" хэмээлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ченжүүдийг анхаар, гэхдээ гаалиа сайн ухдаа.
Гаа.лиа
Төлсөн татварыг нь идчихдэг биз дээ
Ehleed noolyyriin chenj, Mahnii chenj, altnii chenj, utas utasni selbegnii chenjuudee tailagnadag bolgochihooo ho
Аймгийн зах дээр жижиг наймаа хийж өдрийн талхныхаа мөнгө олдог хүмүүсийг л янз бүрээр дарамалдаг ш дээ. Том наймаачид нь ийм байдаг юм уу.
талхныхаа
ажлаа хий
50 мянга гээд тоог нь мэдэж байж татвараа авах сэтгэл төрийн ажилтан та нарт даанч байхгүй байж дээ . Том ченжүүд нь хэдхэн хүн байдаг байх шүү . Ажлаа хий , ажлаа хий
Ер нь бүх ченж махны ченж ч нөат ын баримт өгдөггүй шонхор болон бүх захуудыг нөат ын баримт өгүүлмээр юмаа татварыг ААН төлдөг болмооргүй бна
Шинэ хуучин машин зардаг, мөн захуудаар мах,ногоо,гурил зардаг бөөний барааны ченжүүд яаж татвар төлдөг юм бол. Тэд өдөрт хичнээн төгрөгний худалдаа хийж ямар орлого олдог юм. Бүү мэд. Хэн тэдний орлогыг тодорхойлох ёстой юм??? Татварын алба тэднээс яаж татвар хураадаг юм бол. Бас л бүү мэд. Төсвийн орлогийн бүрдүүлэлт хийхэд татварын албаны үйл ажиллагаа л шуурхай бас шударга байх нь чухал гэж бодож явдагаа бичлээ.
Орлогоо тайлагнадаг машины ченж нэг ч байхгүй гэжээ.Мэдээж, хэн ч тайлагнахгүй.Учир нь, дээд албан тушаалтнууд хэдэн арван түмээр нь идэж ууж завшсан тайлангаа гаргаж илтгээгүй байхад хэдхэн зуун мянган төгрөг олсон иргэн юу гэж тайлагнах юм бэ. Дээдчүүл та нар эхлээд орлогоо шударгаар тайлан тавьж байвал доодчуул нь ч албан хүчээр тайлагнаж чаддаг болно. Татварын ерөнхий газрын дарга та бас тайлангаа илт тавь, бусдаасаа ч шаард, тэгсэн нөхцөлд том багагүй тайлагнадаг болно. Тайлан тавиагүйг нь өөрсдийнхөө аргаар шийтгэл оноож болно.