НийгмийнНийгэм мэдээ
Шархадны эцэс 50-60 хүний багтаамжтай, автобусны дулаан буудалтай боллоо

Баянзүрх дүүрэгт автобусны буудлыг тохижуулах ажил хийгдэж байна. Уг ажлын хүрээнд Шархадны эцэст автобусны дулаан өрөөг барьж, тохижуулжээ. Тодруулбал, 50-60 хүний багтаамжтай уг буудалд иргэд автобусаа хүлээх зуураа автобусны картаа цэнэглүүлж, утсаа ч цэнэглэх боломжтой юм.
Жишиг энэ буудлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэсэн бөгөөд явган зорчигчийн зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэнээрээ онцлогтой.
Цаашид уг төсөл 14-р хороо Халдварт, 20-р хороо Гачуурт, 23-р хороо Улиастайн автобусны эцсийн буудлуудад хэрэгжих юм байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автобусны буудал бүрд ТҮЦ байлгах хэрэгтэй. Автобус хүлээгээд даарсан хүмүүс орж дулаацаад гардаг. Ганцхан жишээ хэлье Баруун 4 замын баруун тийш явдаг автобусны буудлын ТҮЦ-т хүмүүс орж дулаацаад гардаг хүйтэн өдөр очиж үзээрэй
Иж бүрэн хүлээлгийн стандарт танхим барья, халуун дулаан улс орныг дуурайж саравчанд зогсож өвчин тусаад юу хэв гэж мөн ч их хэллээ засгийг хараад нэмэргүй юм байна. Ер нь буурал дээр гэр барьж аарц буцалгаж үр хүүхдээ бодьё
Автобусны буудал харагдахгүй л байна даа, Хаана нь автобус зогсох юм?????????!!!!!!