Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи компани хүний ялгадаснаас онгоцны түлш гаргаж авчээ

Их Британид үйл ажиллагаа явуулдаг нислэгийн компани хүний ялгадаснаас нисэх онгоцны түлш гаргаж авсан байна. Түлшийг гаргаж авсан “Firefly Green Fuels” компанийн захирал Жеймс Хигейт “Бид үнийн хувьд хямд хэр нь их хэмжээгээр олдох түүхий эд хайж байсан юм. Хүний ялгадас бол мэдээж их хэмжээгээр байгаа” гэж хэлжээ.

Олон улсын нисэхийн зохицуулах хороонууд бие даасан туршилт хийж тус түлшийг ердийн нисэх онгоцны түлштэй бараг ижилхэн болохыг тогтоосон байна. “Firefly Green Fuels”-ийн ажилчид Крэнфилдийн их сургуультай хамтран тус түлшний нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг шинжилсэн аж.

Жеймс Хигейт

Тэдний явуулсан туршилтын үр дүнд “Firefly” компанийн бүтээсэн түлш энгийн нисэх онгоцны түлштэй харьцуулахад нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нь 90 хувиар бага байжээ.

Тус компанийн захирал Хигейт сүүлийн 20 гаруй жилийн турш нүүрсхүчлийн хий бага ялгаруулах түлш бүтээхээр ажилласан аж. Тэрбээр “Мэдээж энэ түлшийг бүтээхэд энерги шаардагдаж байгаа. Гэхдээ түлшний ашиглалтын мөчлөгийг харахад нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нь 90 хувиар бага байна гэдэг бол гайхалтай үзүүлэлт” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ чинь харин манайх шиг шатахууны хомсдолд ордог тэгсэн мөртлөө идэмхий баамхай улсад харин зүгээр юм биш үү. Ядаж шатахуун импортлогч нарын амнаас гарх боломж

Зочин
Зочин

Манайх шиг ориг бэлчээрийн м�##�ын мах иддэг хүмүүсийн бааснаас ёстой янзын гоё түлш ахиухан гарах байх даа!

Зочин
Зочин

Паа ямар заваан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button