Сургууль, цэцэрлэгийн бүсэд лед гэрлэн гарц хийх ажил үргэлжилж байна

Өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ. Судалгаанаас үзэхэд, хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь өглөө 07.00-08.00, орой 17.00-20.00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа аж.
Тиймээс явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж буй.
“Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг үргэлжлүүлж нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөсөн” хэмээн нийслэлийн захиргаанаас мэдэгдлээ.
Нийслэлийн 2, 11, 22, 24, 50, 107-р сургууль, Баянгол дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургууль “Боловсрол” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 44-р цэцэрлэг, “Хангай” цогцолбор сургуулийн орчмын явган хүний гарцанд лед гэрэл хийгдээд байгаа бол, 75, 15, 18, 130, 32, 34, 135, 10, 26, 62, 122, 105, 107, 74, 121, 65, 162, 12, 42, 123, 31, 25, 4, 26, 29, 131, 35, 58, 71-р сургуулиудын орчинд хэрэгжих шатанд явж байна.
Мөн “Хөгжил” цогцолбор сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Өнөр” цогцолбор сургууль, 143, 153, 60, 118, 114, 130-р сургууль орчмын явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөөд буй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь бол хотын бүх явган хүний гараанд хийвэл тун зүгээр юм бна
Энэ санааг дэвшүүлсэнд хүнд баяр хүргий. Явган хүний гарц болгоноо ийм гэрэл ойлгогчтой болгохыг бодоорой. Амжилт