"ONE Championship"-ийн дэвжээнд Монголын хоёр тулаанч гарна

Нэгдүгээр сарын 13-ны өдөр "ONE Championship"-ийн дэвжээнд эх орноо төлөөлж, З.Шинэчагтга, Б.Энх-Оргил нар тулалдах аж.
Энэ талаар Монголын холимог тулааны холбооноос "Холимог тулааны спортын дэлхийн хамгийн том холбоодод Улаан залаат Монголчууд аль хэдийн мөрөө гаргаж, нэрээ цуурайтуулсан бол одоо хосоороо гарч тулалддаг цаг ирлээ.
Нэгдүгээр сарын 13-ны өглөө "ONE Championship"-ийн дэвжээн дээр МОНГОЛ гэсэн нэр хоёронтоо цуурайтан дуудагдах болно. Бас эр зориг, тэсвэр хатуужлын туйл болсон Холимог тулааны спорт Монгол оронд хэр зэрэг хурдтай, өндөр түвшинд хөгжиж байгааг энэ үйл явдлаас дэлхий даяараа харах болно.
Эрэлхэг дайчин өвөг дээдсийнхээ ид хавыг өвлөж, шийрийг нь хатааж буй З.ШИНЭЧАГТГА, Б.ЭНХ-ОРГИЛ нар маань ээлжит тулаануудаа хийж, ONE Championship-н аваргын бүс рүү нэг алхам ойртохыг эрмэлзэнэ. Монгол орон даяараа бас энэ өдөр холимог тулаанч хөвгүүдээ уухайлан дэмжиж дээлийнх нь захыг мушгих болно.
Монголын Холимог Тулааны Холбооны хамт олон бид ч гэсэн бүх Монголчуудынхаа адилаар алдарт “Лумпини” цэнгэлдэхэд явагдах эдгээр тулаануудыг сэтгэл догдлон хүлээж байна. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, Алтан соёмбот Төрийн далбааг өндөрт өргөн мандуулж байгаа хүчирхэг хоёр Монгол баатартаа амжилт ялалтын дээдийг хүсэн ерөөе" хэмээн нийтэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Та 2 чаднаа
ялгаа чадна амжилт