Нийгэм мэдээ

П.Золжаргал: "Баавгай болохсон" киногоор одоогийн нийгмийг нэмэлт хачиргүйгээр зураглан харуулсан

"Баавгай болохсон" УСК маргааш буюу нэгдүгээр сарын 12-ноос кино театруудын дэлгэцээр гарч эхлэх гэж буйтай холбоотойгоор тус киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр "Баавгай болохсон" УСК-ны зохиолч, найруулагч П.Золжаргал "Киногоо 2023 оны хоёрдугаар сард бүрэн хийж дуусгаад хамгийн анх Каннын кино наадам руу явуулж шалгарсан. Кино маань 20 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүний дэмжлэгтэйгээр бүтсэн. Зураг авалт Дэнжийн мянгад хийгдэж, 30 монгол уран бүтээлч оролцсон. Өнгө засалт, дууны найруулга, эвлүүлгийн ажил маань Парис хотод хийгдсэн. Монгол, Катар, Швейцар, Франц дөрвөн улсын хамтын ажиллагаагаар бүтсэн кино байгаа.

Физикийн хичээлд асар сонирхолтой, цоглог сайхан ирээдүйд тэмүүлсэн өсвөр насны хүүгийн тухай кино. Яг одоогийн нийгмийг ямар ч нэмэлт хачиргүйгээр, бодит үнэнээр нь зураглан харуулсан.

Өнөөдрийн нийгэмд, ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа болоод хүүхдүүд ямар их боломжийг алдаж байгаа, эрх нь яаж зөрчигдөж байгааг хөндөхийг зорьсон. Агаарын бохирдол, архины хэтийдсэн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг харуулангаа шийдлүүдийг нь давхар өгүүлсэн кино байгаа. Хэчнээн харанхуй нийгэмд байгаа ч тэндээс заавал гарна, сайн сайханд хүрнэ гэсэн гэгээн цайлган оршихуйтай хүүхдүүдийн тухай кино.

"Баавгай болохсон" УСК өчигдөр Франц улсын 100 кино театрт нээлтээ хийсэн. Тэрний урд өдөр Швейцар улсын 27 кино театрт нээлтээ хийсэн. Маргааш эх орондоо нээлтээ хийх гэж байна.

Энэ киног үзсэнээр гарах хамгийн их нөлөөлөл, өөрчлөлт хаана гарах вэ гэвэл мэдээж миний эх орон, Монгол улсад гарна гэж би бодож байна. Тиймээс Монгол дахь нээлтдээ маш их догдолж, хүлээж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button