Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Европын холбоо “TikTok”-ийг шалгаж эхэллээ

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Европын холбоо “X” буюу хуучин Твиттерийг контент хяналтын дүрмийг зөрчсөн эсэхийг Цахим үйлчилгээний тухай хуулийн дагуу шалгаж эхэлсэн юм. Тэгвэл Европын холбоо тус хуулийн дагуу шалгаж эхэлсэн хоёр дахь сошиал платформ “TikTok” боллоо.

“TikTok”-ийн толгой компани болох “ByteDance”-ийн эсрэг үүсгэсэн албан ёсны шалгалт нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах, зар сурталчилгааны ил тод байдал, тоо баримтын хүртээмж, донтуулах дизайн болон хор хөнөөлтэй контентын эрсдэлийн менежментийг шалгах юм.

Европын холбооны удирдлагаас гаргасан мэдэгдэлд шалгалтын явцад насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контент үзэхээс сэргийлэхэд “TikTok”-ийн ашигладаг нас баталгаажуулах систем нь үндэслэлтэй, пропорциональ болон үр дүнтэй эсэх гэх мэт зүйлсийг шалгана гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард “TikTok” компанийн Европын холбоонд илгээсэн эрсдэлийн үнэлгээний тайланд урьдчилсан шалгалт хийж, үнэлгээ хийсний үр дүнд энэхүү шалгалтыг эхлүүлэх болсон байна.

Хэрвээ Цахим үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдвол “TikTok”-д олон улсын нийт орлогынх нь 6 хувь хүртэл торгууль оногдуулж магадгүй юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button